21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Эмнэлэгийн 9 ажилтанд хариуцлага тооцжээ

2017 оны 09 сарын 06 нд

        Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хагас жилийн байдлаар ажлын хариуцлага алдсан эмч, эмнэлгийн 9 ажилтанд захиргааны хариуцлага тооцсон байна.

       Тус газраас 2017 оны гүйцэтгэлийн шалгалтуудыг хийж байна. Тэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлийн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд 57 заалт бүхий 2 албан шаардлага, 1 акт хүргүүлжээ.

        Мөн мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн бөгөөд зөрчлийг арилгасан талаар гүйцэтгэлийн шалгалт хийхээр төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн "Эрүүл мэнд боловсролын хяналтанд-Иргэн таны оролцоо" аяны хүрээнд Хэнтий аймгийн эх барих эмэгтэйчүүдийн тасагт урьдчилан сэргийлэх хяналтыг хийж байна. “Шалгалтын удирдамжийн хүрээнд үр хөндөлт болон урьдчилан сэргийлэх ажлуудыг хамруулан хийж гүйцэтгэнэ” хэмээн улсын байцаагч Н.Зоригтбаатар ярилаа.

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0