21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

"Гоо марал" хамтлаг Олон улсын үндэсний бүжгийн тэмцээнд тэргүүн байр эзэллээ

2017 оны 09 сарын 18 нд

          2017 оны 9-р сарын 16-нд БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх "Гоо марал" хамтлаг Ёнгуанд болсон Олон улсын үндэсний бүжгийн тэмцээнд оролцож, 50-иад багтай өрсөлдөн Тэргүүн байр эзэлсэн сайхан мэдээ дууллаа. 

       Тус хамтлаг энэхүү тэмцээнд өнгөрсөн жил ч мөн адил оролцон, Тусгай байрын шагнал хүртэж байсан ажээ. Тэгвэл энэ жил амжилтаа улам ахиулахын төлөө цаг зав, хичээл зүтгэл зарцуулсны үр дүнд ТЭРГҮҮН БАЙРЫН ЭЗЭД болж чадсан байна. 

        Онцлоход: Сөүл хотын захирагч Пак Вон Сүн "Гоо марал" хамтлагийн бүжигчдэд маань видео бичлэгээр тусгайлан амжилт хүсчээ.

      Энэхүү үйл явдал нь Монгол бүжигчдэд маань маш их сэтгэлийн дэм, урам зориг өгсөн талаар тус хамтлагийн Mainbayar Purevsuren бахдан мэдээллэсэн байна.

     Бидний цөөн Монголчууд дэлхийн хаана ч урлаг, спортоороо манлай явж чадахаа харуулж нотлосоор... Харийн оронд суугаа элэг нэгт ахан дүүстээ гүн талархал илэрхийлж, урлагийн өндөр амжилт хүсье!

AYANGA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 7
Giijen 
/ 2017-09-19 22:55:43 /
Ayanga.mn thanks
deegii 
/ 2017-09-18 14:51:16 /
bayrlalaa ayangiin hamt olondoo ta bvgdiinhaa urmaar tetgegdej ulam ilvv hicheeh bolnoo hamtlagiinha bvh gishvvddee bayr hvrgey
l otgoo 
/ 2017-09-18 12:39:54 /
Goo maral hamtlagdaa Bayr hvrgey.
l.otgoo 
/ 2017-09-18 12:35:06 /
Bayr hvrgey .Amjilt
Энхмаа 
/ 2017-09-18 12:24:40 /
Ёстой мундаг охид шүү Солонгост Монголынхоо нэрийг үргэлж сайн сайхнаар дуусгадаг охиддоо баярлалаа Та нартаа улам их амжилт хүсч үргэлж гялалзаж явахын ерөөл хүргэе!⚘⚘⚘👍👍👍
Даваа. 
/ 2017-09-18 10:56:58 /
БАЯРЛАЛАА. Аянга.мн хамт олонд цаашдын ажилд гялалзсан өнлөр амжилт хүсье
Мийнаа 
/ 2017-09-18 08:09:42 /
Баярлалаа. Аянга.мн хамт олонл ажлын өндөр амжилт хүсье.