21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Өдөр тутмын сонины анхдугаар форум болж байна

2017 оны 09 сарын 21 нд

           Монголын өдөр тутмын сонинууд “Өдөр тутмын сонины анхдугаар форум”-ыг зохион байгуулж байна.

           Форумд өдөр тутмын сонинуудын удирдлагууд, сэтгүүлчид болон мэдээлэл технологийн салбарын төлөөлөгчид, эрдэмтэн, багш нар оролцож, технологид суурилсан цахим мэдээллийн хэрэгсэл хүчээ авч буй энэ цаг үед уламжлалт медиа буюу тогтмол хэвлэл хэрхэн дасан зохицож, хөгжих шаардлагатай байгаа талаар салбарынхан санал солилцож байна.

Эрэн сурвалжлах чиглэлээр ажиллаж байгаа сэтгүүлчийн хөдөлмөрийг үнэлэн шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэх тунхагийг батлав

      Дэлхийн жишгээр тогтмол хэвлэл нь мэдээллийн гинжин холбооны тэргүүнд байдаг нь манай улсад ч ижил. Үүнийг олон нийт, уншигчдад тунхаглаж, мэдлэгтэй, соёлт нийгэмд уриалах нь форумынн гол зорилго гэдгийг МӨТСХ-ны ерөнхийлөгч онцоллоо.

       Өдөр тутмын сонинуудын редакци эрэн сурвалжлах чиглэлээр ажиллаж байгаа сэтгүүлчийн хөдөлмөрийг үнэлэн шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэх “Хууль зүйт шударга нийгмийн төлөө эрэн сурвалжлах сэтгүүлзүйг дэмжих өдөр тутмын сонинуудын тунхаг”-ийг форумын үеэр үзэглэлээ.

        Мөн Монголын өдөр тутмын сонинууд анх удаагаа ёс зүйн тунхгаа албажуулж байгаа нь энэ удаагийн форумын онцлох үйл явдал болж байна.

        Дээрх хоёр тунхгийг баталснаар сонины салбар дахь цэвэр, шударга, мэргэжлийн сэтгүүлзүйг уншигчдын өмнө дахин баталгаажуулж байгаа хэрэг юм.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0