21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо

2017 оны 09 сарын 26 нд

      Урьд шөнө олон цагаар хуралдсан МАН-ын бага хурал 21.00 цагийн үед 30 минут орчим түр завсарласан. Хуралдаанд 100 гаруй гишүүн үг хэлэх дараалалтай явсаар цаг оройтсол тул зарим гишүүдийн үг хэлэх цагийг цуцлан Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах асуудалдаа орсон байна.

      Ерөнхий сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нар өөрсдийн гаргасан мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ. 

     Ингээд МАН-ын бага хурал Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах санал хураалтын дүнгээ гаргасан байна.

      Нийт 294 саналаас МАН-ын гишүүн У.Хүрэлсүх хамгийн өндөр буюу 188 санал /63.9 хувь/ авч Ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо. 

МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 101 санал, УИХ-ын гишүүн Н.Энхболд таван санал авчээ.

      Ухнаагийн Хүрэлсүх  нь 1968 оны 6 сарын 14-нд Улаанбаатарт төрсөн. 2016 оны долдугаар сард хоёр дахь удаагаа Шадар сайдаар томилогдон ажилласа. Тэрээр Cпортын Мастер цолтой, Бэлтгэл Хурандаа, НҮБ-ын "МАНЛАЙЛАГЧ ТӨРИЙН ТҮШЭЭ"-гээр өргөмжлөгдсөн улс төрч юм.

Боловсрол:

  • 1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
  • 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
  • 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
  • 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
  • 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
  • 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хуранда

AYANGA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0