21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Чи ч гэсэн Монгол хүн юм бол Монгол нэрний төлөө үхтлээ хичээх хэрэгтэй!!!

2017 оны 09 сарын 26 нд

ӨМНӨТГӨЛ: Цахим талбарт өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бүтээлч эерэг хандлагатай мэдээллүүдийг түгээж чаддаг үлгэр жишээч нэгэн эмэгтэйг "олж авсан" юм. Тэр бол Humun Chimedlham билээ. Харин түүний илэрхийллийг ганцаар уншаад өнгөрөх бус олон хүн уншиж, нэгийг бодож хоёрыг тунгаагаасай гэсэндээ энэхүү бичвэрийг нийтэллээ. Танд ч бас эргэлзээгүй ямар нэгэн зүйл мэрдэгдэх болно.      

    Осоканад би монгол эмэгтэйн зурагтай түрийвч бэлэглэснээс хойш түүнийг хэрэглэж байхыг огт харсангүй. Нэг удаа түүнээс миний бэлэг таалагдаагүй юу гэж асуухад тэр таалагдалгүй яахав гэж инээмсэглээд чи ийм гар зураг сонирхдог биз дээ гэж лавлан асуув. Тэгснээ өнөөх түрийвчийг гаргаж ирээд "Энд жаахан алдаа байх шиг байна. Зургийг нь будсан хэрнээ зарим газраа будаагүй үлдээсэн, энэ талдаа бас харандаагаар хүрээ тавьснаа арилгаагүй хийсэн байх юм" гэхэд нь би "Хүний өгсөн бэлгийг юун сүрхий аждаг юм бэ" гэж бодоод "Зургийн төрлөөс болоод харандааны хүрээг албаар үлдээх тохиолдол байдаг байх аа" гэхэд тэр тэгвэл нийтэд нь яагаад хүрээгүй байгаа юм гэв.

     

    Нээрээ л сайн ажвал зарим газраа будаагүй хагас дутуу цагаанаараа байлаа. Би жаахан дургүйцсэн царай гаргаж "За за тэгвэл надад буцаагаад өгчих" гэхэд Осоканагийн царай хувьсхийж "Би чамайг найз гэж боддог учраас сая хэлсэн. Чи надаас япон орны хөгжил юундаа байдаг вэ гэж асуухад би чамд өндөр барилга, технологийн хөгжилд биш харин японы хүний зүрх сэтгэлд байдаг гэж хэлсэн. Чи намайг танай бүтээгдэхүүнийг өөллөө гэж уурлаж байна. Бид уурлахын оронд уучлал гуйгаад дахин яаж алдаа гаргахгүй хийх вэ гэж хичээдэг. Япон нэр л энд тавигдаж байгаа бол бид япон нэрний төлөө үхтэл хичээдэг. Чи ч гэсэн монгол хүн юм бол монгол нэрний төлөө үхтлээ хичээх хэрэгтэй. Тэгж байж л танайх ч бас манай улс шиг өндөр хөгжилтэй болно" гэв.

ЭХ СУРВАЛЖ: Humun Chimedlham 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0