21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Нойтон дипломынхоо сураг сонссон тэдний баяр хөөр нь дундарчээ

2017 оны 06 сарын 16 нд

            “Оньсыг тайлан эрдмийн үүдийг нээж өгсөн“ багш болох оюутнууд өнөөдөр дипломоо гардацгаах байв. Гэтэл нойтон дипломыг хаттал хүлээх болжээ. Харин тэд “Хонхны баяр”-аа хоосон буюу дипломгүй тэмдэглэж байна. Алдарт Багшийн дээдийн оюутнуудын баяр хөөр нь дундуур байгаагийн шалтгаан нь тээвэрлэлтийн явцад норчихсон диплом гэнэ. Өнөөгийн нэр МУБИС-ийн 2000 оюутан ийнхүү урам муутайхан байна. Тэдний гардаж авах дипломыг хэн нэг  нь  эрх мэдлээ ашиглаж БНХАУ-д хэвлүүлсэн аж.

           Уг нь дүрэм журмынхаа дагуу бол дипломыг Монгол Улсын үнэт цаасны компаниар хэвлүүлэх ёстой гэнэ. Гэтэл МУБИС-ийн ректор юм уу хэн нэгэн удирдлага нь  БНХАУ-д хэвлүүлэх болсноос л ийм байдалд хүрчээ.

            Буруу дээрээ булцуутай гэлтэй, үйлдвэрээс гарсан дипломыг тээвэрлэх явцад норгож баларсан байна. “Шалаар л нэг Саша ... “ гэдэг орос онигоо шиг тус сургуулийн хонгилын шалаар нэг диплом дэлгэжээ. Диплом норсноос гадна алдаатай хэвлэсэн, дүрэм журам зөрчиж Хятадад хэвлүүлсэн зэргийн хариуцлагыг эрхэм ректор, эрхтэн дархтанд  хаанаас хэрхэн хүлээлгэх бол оо?!

 

А.Хишиг

WWW.ZINDAA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 3
Zochin 
/ 2017-06-17 13:45:55 /
Rektoriin balag zah zuhaasaa gej oilgoh uu Tamir gej nas neg ul doloogch nuuree nuuchaad muuhai ch yumaa daa
Зочин 
/ 2017-06-17 12:13:52 /
Энэ чинь үнэт цаас биз дээ хараа хяналттай дотооддоо хэвлэдэггүй юм уу? Ямар том толгой вэ? Хичнээн диплом хуурамчаар хийлгээд зарж байгааг хэн мэдэх вэ шалгах хэрэгтэй
Жирийн иргэд 
/ 2017-06-17 00:12:16 /
Монгол эх орон даяар МАН-ынхан өөрийн хүмүүсийг бараг бүх удирдлагад тавьж эх орончдыг ажлаас халж хасаж ажил амьдаралгүй болгосны гай гарч байгаагийн нэг хэлбэр мөн. Түмний үрсийг хохироож гомдоочихоод тэд хариуцлага огт хүлээхгүй .