21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

“Мисс Монголиа-2017”-ийн ялагчаар А.Сайхантамир шалгарчээ

2017 оны 10 сарын 04 нд

      “Мисс Монголиа-2017” тэмцээний энэ жилийн миссийн титмийг Амарсанаагийн Сайхантамир хүртжээ. “Мисс Монголиа” холбоо нь 2004 оноос эхлэн “Мисс Монголиа” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

       Энэ жилийн “Мисс Монголиа-2017” тэмцээний шилдгийн шилдэг 14 оролцогчдын финалын шалгаруулалт өнгөрөгч даваа гарагт Тусгаар тогтнолын ордонд болсон юм.

      Ийнхүү титмийн эзнээр миссээр шалгарсан мисс нь дэлхийд чансаагаараа гуравт жагсдаг гоо бүсгүйн тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болдог аж.

          Энэ жилийн титмийн эзэн ялагч А.Сайхантамир нь Хэнтий аймагт төрж өссөн бөгөөд 2016 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Эрчим хүчний инженерийн мэргэжлээр төгсчээ.

          Тэрбээр анх 2014 онд “Мисс Монголиа-2014” тэмцээнд оролцож байжээ. Мөн 2016 онд “Miss Supertalent Of The World” буюу “Дэлхийн авъяаслаг мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн авъяас билэг, мэдлэг боловсрол, гоо үзэсгэлэнгээрээ онцгойрч “Дэд байр”-ын шагналыг хүртсэн байна.

      

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0