21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Төрийн сайд авто осол хийж, эрдэнэт хүний амь эрсэдсэн үү

2017 оны 10 сарын 04 нд

          Өнгөрсөн сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн нутаг, Түлүүгийн давааны орчим дахь "Дондогийн булаг" гэх газар ноцтой авто осол гарсан байна. Түүний улмаас мотоцикльтой зорчиж явсан иргэн Ч “Бенз жи класс” маркийн ... улсын дугаартай машинд мөргүүлж нас баржээ.

        “Бенз жи класс” машинд Засгийн газрын нэр бүхий сайд, олны танил урлагийн хүнтэй согтуурсан байдалтай хамт явсан гэх мэдээлэл бидэнд баттай эх сурвалжаас ирлээ. Одоогоор автомашиныг хэн жолоодож явсныг тогтоогоогүй бөгөөд хурууны хээгээр таних үзлэг хийгдээгүй гэх мэдээлэл байна.

          Тухайн үед авто осол болсон газарт цагдаагийн байгууллагаас шинжилгээ хийгээгүй бөгөөд аймгийн прокурор шууд хяналтдаа авчээ. Нас барсан иргэн Ч нь одоогоор хамгаалалтын каск, цацруулагч бүхий мотоцикль хөлөглөж явсан эсэх нь тодорхойгүй байгаа талаар эх сурвалж тодотгов. Бид энэ асуудлыг сурвалжилж, эргэн мэдээлэх болно.

Н.БАЯР

ЭХ СУРВАЛЖ: http://medee.mn/main.php?eid=97974



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0