21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ЗОХИОЛЫН ТҮГЭЭМЭЛ ЭХ ЯПОН ХЭЛЭЭР ХЭВЛЭГДЛЭЭ

2017 оны 10 сарын 06 нд

   Өнөөдөр "Монголын нууц товчоо түгээмэл эх"-номын Япон хэл дээрх хувилбарын нээлт Улсын төв номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Түүхч, судлаачид болоод, ГХЯ, Япон улсын элчин сайдын яамны төлөөлөгчид хүрэлцэн ирж, тус бүтээлийн түүхэн ач холбогдол болоод, цар хүрээ, санаачлагчийн хэтийн зорилгод хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар мэдээлэл хийсэн юм.

    "Монголын нууц товчоог дэлхийд түгээе" сангийн УЗ-ийн тэргүүн, Зураач Р.Батцэнгэл энэхүү бүтээлийг анх 9 жилийн өмнө санаачлан Монгол зургийн арга хэрэглэсэн зурагт номоо дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг олон хэлээр хэвлэж улс орноо, үүх түүхээ сурталчлах зорилтыг тавьсан байна.          Үүнээс өмнө уг бүтээл 2016 онд Англи, Хятад, хэл дээр хэвлэгдсэн бол 2017 онд Орос, Унгар, Солонгос, Япон хэлнүүд дээр хэвлэгдээд байгаа. Улмаар төслийн баг 2018 онд энэ бүтээлийг анимешн кино хэлбэрт шилжүүлэх, аппликейшн гаргахыг зорин ажиллаж байгаа ажээ.

          Харин өнөөдрийн танилцуулагдсан Япон хэл дээрх хувилбарын орчуулга нь Япон улсын нэрт Монголч эрдэмтэн, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Озава Шигэо-гийн бүтээл. Тэрбээр амьдралынхаа турш Монгол улсын төлөө судалгаа шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэн, “Монголын нууц товчоо” судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн гэдгийг эрдэмтэн судлаач нар онцолж байлаа.        

  Түүнчлэн "Монголын нууц товчоо түүхэн бүтээлийн үйл явдлыг дүрсээр үзүүлнэ гэдэг бол хүүхэд багачуудад, ер нь бүхий л насныхны сонирхлыг татахуйц даацтай бүтээл болсон. Зураач үүнийг бүтээхдээ Монголын археологичдын, түүхч судлаачдын судалгааны үндсэн эх сурвалжийг иш баримт болгож ашигласан нь уг бүтээлийн гол үнэт чанар нь" гэдгийг УБ-ын ИС-ийн декан, Доктор профессор Г.Эрдэнэбаатар онцолсон юм.

   Ийнхүү Монголын нууц товчоо түүхэн бүтээл дэлхийн олон хэлээр ЗУРАГ ГЭДЭГ ОРЧУУЛГАГҮЙ ОЙЛГОГДОХ ТҮГЭЭМЭЛ хэлээр бүтээгдэн түгээгдсээр байна.

AYANGA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0