21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Хөнгөлттэй үнээр эм олгох эмийн сангуудын санхүүжилт дуусна гэж байдаггүй

2017 оны 10 сарын 09 нд

        Бид эрүүл мэндийн даатгалд зориулж сар бүр мөнгө төлдөг. Гэхдээ тэрхүү төлдөг мөнгөнийхөө хэмжээний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сар бүр авч чадаж байна уу гэвэл үгүй юм. Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон мэс засалд орох үед л эрүүл мэндийн даатгалын дэвтрийн ашиг тус гардаг гэж хэлж болно. 

         Өөрөөр эрүүл мэндийн даатгалын дэвтэр энгийн амьдралын хэмнэлд бидэнд  нэмэр болох нь ховор. Ханиад хүрэх, бие тавгүйрхэх мэтийн асуудал тулгарахад бид үнэтэй эмнүүдийг өөрсдийн мөнгөөрөө л худалдаж авдаг. Ядахад эмнүүдийн үнэ өртөг өндөр байдгийг хэлэх үү, цалингаас цалингийн хооронд амьдардаг зарим иргэд өөрийн уудаг болон хүүхдийнхээ эм тарианд түрийвчээ хоослох нь элбэг тохиолддог.

Даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар жилд 132800 төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй, 132 төрлийн эмийг 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой гэсэн үг юм.

         2011 оноос хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн “Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталсан. Энэ журам нь эрүүл мэндийн даатгал төлдөг 0-оос дээш насны бүх иргэн  даатгалаар 178 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой болсон. Тэрчлэн улсын хэмжээнд хөнгөлөлттэй үнээр эм худалддаг 778 эмийн сан байна.

Үүнээс Улаанбаатар хотод 230 орчим нь бий. Эдгээр эмийн сангаас иргэд 50-90 хүртэл хувиар нэр бүхий 900 брэндийн эмийг хөнгөлж авч болдог байна. Дэлхий нийтэд зайлшгүй шаардлагатай эм болон бэлдмэлийн үнэ хэт өндөр орнуудыг ДЭМБ-аас судалж, жагсаахад манай улс эхний 10-т багтжээ.

          Харамсалтай нь манай иргэд энэ талаар мэдээлэл дутмаг байгаагаас тэр бүр эрүүл мэндийн даатгалынхаа ашиг тусыг хүртэж хөнгөлөлттэй үнээр эм авч чадахгүй байна. Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг ЭМ-ийн даатгалын сангаас төлж даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр эм авах эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний нэг төрөл юм.

         Өөрөөр хэлбэл ЭМ-ийн даатгал төлдөг 0-ээс дээш бүх насныхан эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт оршин суугаа хорооны Өрхийн эмнэлгийн эмчдээ хандах нь зүйтэй.Өрхийн эмчийн бичиж өгсөн тамгатай эмийн жорыг иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтрийн хамт хавсарган “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн сан” гэх хаягтай эмийн сангуудад үйлчлүүлснээр тухайн эмийг 80 хүртэлх хувиар хямдруулан авах эрхтэй. Эмийн жор нь бичигдсэн өдрөөс эхлэн 10 хоногийн дотор хүчинтэй байх бөгөөд жоронд ямар нэгэн үг, үсгийн засвар ороогүй байх шаардлагатай аж.

         Харин дээр дурдсанчлан харьяаныхаа өрхийн эмнэлэгт үзүүлж байж  эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт очиж эмийн сангаар үйлчлүүлээд байх хүн манайд тэр бүр байдаггүй. Өрхийн эмнэлэг хаасан амралтын өдрөөр бие нь өвдсөн хүмүүс хөнгөлөлттэй үнээр эм худалдан авч чадахгүйд хүрч байгаа юм. Түүнчлэн эмийн сангууд яг ямар ямар эм байгааг иргэдэд хэлдэггүй нь иргэдийг эргэлзэхэд хүргэдэг. Тодруулбал иргэд аль болох үнэ өртөг өндөртэй эмүүдийг хөнгөлөлттэй үнээр авахыг боддог ч эмийн санчид уг эм жагсаалтад байхгүй хэмээн хэлдэг. Харин 400, 500 төгрөгийн үнэтэй эмүүдийг хөнгөлөлттэй үнээр олгодог нь иргэдэд тэр бүр таалагддаггүй.

        Мөн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эмийн жагсаалтад орсон өндөр үнэтэй эм дууссан хэмээн өгдөггүй нь бас нэг бэрхшээл юм. Бас хаяг байршил зааж өгсөн нь иргэдэд  хүндрэл учруулж байна. Шөнө оройн цагаар яарч сандарсан үедээ өнөөх эмийн санг нь хайгаад явах боломжгүй зэрэг бэрхшээлүүд байна.

        Иймээс л иргэд сар бүр цалингаасаа автоматаар өгч байгаа хэдий ч үүнийхээ үр дүнг хүртэж чадахгүй өөрсдийн мөнгөөрөө эм худалдан авсаар байна. Иймд  салбар хариуцсан яам тамгын газрын албан тушаалтнууд энэхүү ажлаа иргэдэд хүрч чадаж байна уу гэдэгт дүгнэлт хийж үр дүнг нь эргэж хараасай хэмээн хүсэж байна.

Манай улс эмийн хэрэглээнийхээ 70-80 орчим хувийг гаднаас импортолдог тул эмийн сангуудад худалдах үнэ хэт өндөр байдаг аж.

        Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цагт өндөр настан болон хүнд өвчтэй хүмүүст эмийн хөнгөлөлт маш том дэмжлэг болж буй нь тодорхой. Харамсалтай нь, сүүлийн үед энэхүү эмийн хөнгөлөлтийг авахад нэлээд түвэгтэй асуудал болоод байна. Эмийн сангуудад сарын эхээр болон сүүлчээр санхүүжилт дууссан гэдэг нэрээр даатгалаар эм олгохгүй байгаа юм. 

          Тэр дундаа хүн ам ихтэй захын дүүрэг, хороололд бүтэн нэг сарын ердөө хоёр, гуравхан өдөр л хөнгөлөлттэй эм худалдаад бусад цагт санхүүжилт дууссан гэдэг тайлбарыг өгч байна. Үүний цаана шаардлагатай эмээ авч чадахгүй cap гаруй хүлээдэг хүмүүс хохирсоор. Тэдний дийлэнх нь хүнд өвчтэй болон өндөр настнууд, бага насны хүүхдүүд байдаг.

Хөнгөлөлттэй эм иргэдийн халааснаас гарах зардлыг овоо хэмнэдэг. Гэхдээ тэрхүү хөнгөлттэй үнээр очих ёстой эмнүүд эзэддээ хүрч чадахгүй байна.

          Иргэд хөнгөлөлттэй үнээр эм авах гээд очихоор гэрээт эмийн сангуудын үүдэнд “Санхүүжилтгүй тул хөнгөлөлттэй эм олгохгүй” гэсэн бичиг наасан байдаг. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 230 эмийн сангуудын  ихэнх нь санхүүжилт байхгүй гэсэн үгээр иргэдийн амыг тагладаг.

          Нийгмийн даатгалын ерөнхий газар эмийн сангуудтай гэрээ байгуулахдаа тодорхой хэмжээний мөнгөний хязгаар тогтоож, санхүүжилт олгодог аж. Гэтэл санхүүжилт авч байгаа эмийн сангууд мөнгөө жигд зохицуулаагүйгээс ийм асуудал үүсдэг бололтой. Нөгөөтэйгүүр, олон хүн эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тухай журмын талаар тодорхой мэдээлэлгүй байдаг. Гэтэл зарим нь үүнийг овжноор ашиглаж, эмийг хямд үнээр бөөндөж аваад, цааш нь дамлан зардаг байж болзошгүй байна.

          Эрүүл мэндийн даатгал нь нийгмийн даатгалын таван сангийн нэг бүрэлдэхүүн хэсэг. Иймээс эрүүл мэндийн даатгалын төсөв хөрөнгө даатгуулагчийн цуглаж байгаа шимтгэл улсын төсвийн адилаар даатгуулагчаас тодорхой хэмжээний мөнгө авч, эргүүлэн зарцуулах журамтай.Төсөв мөнгө Шилэн дансны тухай хуулиар цахим сайтад бүгд нээлттэй байдаг гэнэ.  Хуулиар иргэн бүр заавал даатгуулах ёстой байдгаас 93 хувь нь хамрагдаж байна.

Жилд нэг эмийн санд том жижгээс нь хамааран 10-20 сая, сард 1-2 сая төгрөг ногддог гэсэн тооцоо бий.

          Томоохон эмийн сангуудын төсөв харьцангуй өндөр байдаг. Албаны хүний хэлж байгаагаар “Санхүүжилт дуусах асуудал байхгүй. Бид cap сард нь мөнгө төсөвлөдөг. Санхүүжилт тасрах асуудал огт байхгүй. Магадгүй өмнөх сардаа төсөв хэтрүүлчихсэн байж мэднэ” гэх. Тэгэхээр эмийн сангууд төсвөө зөв зарцуулж чаддаггүй байх нь.

Мөн эмийн хөнгөлөлт дээр зарим нэг санаа зовоосон асуудал гарч байгаа. Таньдаг өрхийн эмчээрээ өндөр үнэтэй эмүүдийг бичүүлж авч байна. Үүгээр зогсохгүй өрхийн эмч нар өөрийн нэр дээр болон хамаатан садан хүний нэрээр өндөр үнэтэй эм бичиж авдаг зүй бус үйлдэл гарч байна.

Энэ асуудал нэг хэсэг олон хүний бухимдлыг төрүүлж байсан. Тэгвэл холбогдох газраас  өрхийн эмнэлгүүдэд хяналт тавьж эхэлсэн байна.

          Бүх тогтолцоо нь программ хангамжаар явдаг болсон учир хяналт тавихад амар болсон гэлээ. Регистрийн дугаарыг нь хийхэд л тухайн хүний бүтэн жил авсан эм нэрээрээ, хэдэн ширхэг авсан нь гараад ирдэг юм байна.Энэ тандалтыг улирал бүр хийдэг. Өнгөрсөн жил гэхэд л нэг хүн 800 гаруй антибиотик авсан байх жишээтэй гарсан байна.

           Эмийн үнийн хөнгөлөлт олгох эрх бүхий эмийн сангууд нь иргэд, даатгуулагчдад “Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, үнэ, хөнгөлөх хувь, хэмжээ”-г харагдахуйц газар ил, тодоор бичиж байрлуулсан байх, өрх, сум, багийн эмч нар хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлэхтэй холбоотой мэдээллийг өгөх  үүрэгтэй ч энэ нь төдийлөн хангалтгүй байна.

           Эрүүл мэндийн “даатгуулагчид” гэдэгт ямар хүмүүс багтах нь зарим хүмүүс тодорхой бус байж болох юм. Тухайлбал, 16 хүртэлх насны хүүхдийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцдаг. Тэгвэл “даатгуулагчид” гэдэгт цалин хөлснөөсөө сар бүр шимтгэлээ төлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, шимтгэлээ өөрөө төлж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчид, шимтгэлээ өөрөө эсвэл Хүний хөгжил сангаас төлүүлж байгаа малчид, оюутан суралцагчид, тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэд, төр шимтгэлийг нь хариуцан төлдөг 16 хүртэлх насны хүүхдүүд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэд, хүүхдээ асарч байгаа эхчүүд, хугацаат цэргийн албан хаагчид, Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу  тэтгэвэр авч байгаа иргэд хамаарах юм.

         Үүнд хамаарах даатгуулагчид аль нутаг дэвсгэрийн засаг захиргааны харъяалалд байна тухайн нутаг дэвсгэрийнхээ уг журамд хамааралтай улсын болон хувийн эмийн сангаар үйлчлүүлэх учиртай. Ингэхдээ ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийг эмийн жорын маягтад бичүүлэн, нэг маягтад 3-аас илүүгүй нэр төрлийн эмийг  “эмийн ерөнхий нэршлээр” бичсэн байх шаардлагатай юм.

Гэхдээ эмч нь тухайн өвчин эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамжийг баримтлан эмийн жорыг нэг удаад 5 хүртэл хоногийн тунгаар бичих ёстой.  Харин удаан хугацаагаар хэрэглэгдэх уналт таталтын эсрэг, дааврын, цусны даралт, салга өвчин эмчлэх, сэтгэцийн эмгэгт хэрэглэх, чихрийн шижин эмчлэх, бамбай булчирхайн даавар, элэг цусны үйл ажиллагаанд нөлөөлөх болон элэг хамгаалах эм, бэлдмэлийг 30 хүртэлх хоногийн тунгаар бичиж болох бөгөөд эмчийн бичиж өгсөн жор нь бичигдсэн өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар зохицуулагдсан байна.

         Даатгуулагчид эмийн сангаас эмээ авахдаа харьяалагдах сум, хороо, багийн эмчийн бичиж өгсөн жорын бичиг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ авч очин хөнгөлүүлэх боломжийг бүрдүүлж өгчээ. Иймд даатгуулагчид аливаа өвчнөөр өвчилж, хөнгөлөлттэй үнийн жагсаалтад орсон эмийг эмчийн жороор бичүүлсэн бол Нийгмийн даатгалын сангаас олгосон эрхийнхээ хүрээнд тухайн эмийг хөнгөлөлттэй үнээр худалдан авч байх эрхтэй гэдгийг санах хэрэгтэй.

2017 ОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ БҮХИЙ ЭМИЙН САН

ЭМИЙН САН

ХАЯГ, БАЙРШИЛ

УТАС

НЙИСЛЭЛ

Баянгол дүүрэг

1

Азифарм ХХК "Ази-25"

4-р хороо, 2-р хороолол, ЭТӨЧөлөө-41 тоот

99047233

2

Азифарм ХХК "Бичил"

12-р хороо, 6-р бичил хороолол, 5 Б байр, 76 тоот

70074414

3

Амгай Ойл ХХК "Мөнгөн"

3-р хороо, Нарны хороолол, 5-р байр, 1 тоот

88020634
88020934

4

Аминшүүдэр

19-р хороо, Прадоксын зүүн талд, 61-р байр

360680
99186555

5

Ариун Монгол ХХК "Армон 2"

1-р хороо, Хос Өргөө-2 хотхон, 21-р байр, 3 тоот

99025599

6

Ар соргозон 

7-р хороо, Говь саун цогцолборын баруун талд, 69-р байр, 1 тоот

88068833

7

Астрафарм Наран

8-р хороо, 54-р сургуулийн баруун талд, 35-р байр, Б заал

99095835

8

Ач-Үр ХХК "Ачфарм-10"

5-р хороо, ЭТӨЧөлөө, 76-р байр

90196612
99116284

9

Батбямба ХХК "Даш"

13-р хороо, 3-р хороолол, Оргил худалдааны төвийн хойно, 1-р байр, 4 тоот

99171828

10

Баянгол мед ХХК "Баянгол эм"

11-р хороо, 4-р хороолол, Эх нялхасын төв гудамж, 21 А байр

99019547
70110309

11

Би Жи Си Би ХХК "Баялаг"

21-р хороо, Горкийн 18-р гудамж, 535 тоот

96653873
91614599

12

Буяндэлгэмэл

10-р хороо, 3-р хороолол, 27 А байр

88703437
99163437

13

Бүтээгчплазма

5-р хороо, 10-р хороолол, Сувилахуйн сургуулийн баруун урд, 91-1 байр, 25 тоот

99160421
99113551

14

Бэдэргарав ням

18-р хороо, хуучин Таван-Эрдэнэ захын урд, 46-р байр, 1 тоот

88110142
88111955
86111955

15

Бэйссан

1-р хороо, 7-р байр, 4 тоот

99115956

16

Бэриш фарм

15-р хороо, 3-р хороолол, Эх нялхасын эмнэлгийн баруун талд, 28-р байр, 4 тоот

360042
70004132
99115646
99117907

17

Гашуун булаг

12-р хороо, 6-р бичил хороолол, 15-р байр, 1 тоот

96688649
99828814

18

Еврофарм ХХК "Евро-модны 2"

17-р хороо, 4-р хороолол, 36 А байр, 3 тоот

70133070
94004074

19

Их төгөл

5-р хороо, ЭТӨЧөлөө, 89 тоот

89091903
86035565 70181800

20

Их шүүдэргэнэ 2

6-р хороо, ЭМЖЖ эмнэлэгтэй 14 А байр

99098152

21

Их шүүдэргэнэ Ариунаа 2

6-р хороо, Кукюшузан 1-р байр, 1 тоот

96663530
80900000

22

МАГО ХХК "Магофарм"

19-р хороо, 4-р хороолол, 51-р байр, үйлчилгээний төв

305893
99094105

23

Монос УБ - 10 /Верофарм/

6-р хороо, 10-р хороолол, 40-р байр, 1 тоот

1800-1883
98658537

24

Монос УБ - Ганзам

3-р хороо, 2-р хороолол, 51-р байр

1800-1883
98656150

25

Монос УБ - 3

 17-р хороо, 4-р хороолол, 36 А байр, 2 тоот 

1800-1883
98658618

26

Монос УБ - 6

12-р хороо, бичил хороолол, 6 Б байр, 75 тоот

1800-1883
98655172

27

Монос УБ - Магда

18-р хороо, 4-р хороолол, Магда худалдааны төвийн байр

1800-1883
98658614

28

Монос УБ - Наран фарммаркет

3-р хороо, Нарны хороолол, 2-р байр, 1 тоот

1800-1883
98659788

29

Монос УБ - Төмөр зам

1-р хороо, 9-р байр, 3 тоот

1800-1883
98911888

30

Монос УБ - Туул

2-р хороо, Чингүнжавын гудамж 9

1800-1883
98649825

31

Монос УБ - Энхжин фарммаркет

7-р хороо, ГССҮТ-ийн дэргэд

1800-1883
98658619

32

Мөнхжил

12-р хороо, 6-р бичил хороолол, 6 А байр, 76 тоот

70149367
88012270

33

МЭИК Фарммаркет-5

5-р хороо, Монгол хьюндай эмнэлгийн баруун талд

1800-1923

34

МЭИК Эмийн сан-3

18-р хороо, 4-р хороолол, Капитал хотхон

1800-1923

35

МЭИК Эмийн сан-5

6-р хороо, Топаз эмнэлгийн байр

1800-1923

36

Намуун дэлбээ

5-р хороо, Улсын 3-р төв эмнэлгийн зүүн талд, 91-р байр 2 тоот

70283464
95691370

37

Намуунтамир фарм

7-р хороо, 4-р хороолол, 12-р байр, 112 тоот

99186494
96441100

38

Нинжнаваг Нархан

3-р хороо, Нарны хороолол, 11-р байр, 39 тоот

99080495
88161125

39

НОБО 1

18-р хороо, 4-р хороолол, Таван Эрдэнэ хүнсний 
захын хажууд, 44-р байр, 132 тоот

300834
96609009

40

Нуган ХХК "То Доктор"

20-р хороо, Нөхөрлөлийн гудамж, 4-р байр, 2 тоот

88021546
91996606

41

Өлзий дэн /Аллерги мед/

1-р хороо, Аллерги мед эмнэлэг дотор

97117623

42

Палома ХХК "Зуун наст фармаци"

4-р хороо, Төгс ялгуу ХХК-ий байр

99145977
96622050

43

СУБД ЗБН - 1

5-р хороо, 10-р хороолол, 10-р байр, 2 тоот 

317061
96660250

44

Тавин Ус - 2 "Эмийн сан 2"

12-р хороо, 6-р бичил хороолол, Хасбаатарын гудамж 

99175357
88023990

45

Тавин Ус - 5

1-р хороо, Богд ар хотхоны зам дагуу, 22 А тоот

327416

46

Төгөлдөр-Ариун жавхлангууд ХХК "Жавхлан"

19-р хороо, Өргөө кино театерын замын урд, 60-р байр, 76 тоот

99042772
99192772

47

Төхөм фарм ХХК "Төхөм"

15-р хороо, 3-р хороолол, Ачлал их дэлгүүрийн зүүн хойно, 23 А байр, 112 тоот

70120512
99612760

48

Үнээн рашаан

17-р хороо, Саруул дэнж хотхон, 40 В байр,1 тоот

77306800 
99088010

49

Хаадын тун

13-р хороо, Өргөө кино театерын ард, 5-р байр, 4 тоот

95202199
99202199

50

Хайгрэйд ХХК "Хос-Анар"

18-р хороо, 34 байр

99009238

51

Хангарьд фарм ХХК "Хангарьд"

7-р хороо, 12-р байр, 145 тоот

89195379

52

Хан зүрх

7-р хороо, хорооллын эцэст, 29-р байр, 220 тоот

368080
99150303

53

Хос төмөр зам ХХК "Төмөр зам"

4-р хороо, Төмөр замын нэгдсэн эмнэлгийн амбулаторийн байранд

99104095
88105864

54

Хөх батраш ХХК "Батраш хороолол"

17-р хороо, 4-р хороолол, БГД-ийн ЭМНДХ-ийн баруун урд, 73-р байр, 83 тоот

99194572
99205471

55

Хүрмэн хороолол

13-р хороо, Solo mall худалдааны төв, 107 тоот

99003337

56

Хүрмэн Гранд плаза

2-р хороо, 2-р хороолол, ЭТӨЧөлөө 46,  Гранд Плаза В1-09 

88007098

57

Хүрмэн ТЗ

4-р хороо, 2-р хороолол, СОТ-1 байр, 3 тоот

99003337

58

Цаа-Од ХХК "Алтанзул"

7-р хороо, Ард аюушийн гудамж, 90/6 101 тоот /ГССҮТ-ийн баруун талд Медтрама эмнэлгийн байранд /

94318385
99082879

59

Цахиур төмөр ХХК "Агарфарм-101"

5-р хороо, 10-р хорооллын автобусны буудлын ард, 32-р байр

70185999 
99770353

60

Цэгцүүхэй

5-р хороо, 7-р байр, 39 тоот

99760769

61

Эм Би Би Жэй 

18-р хороо, 4-р хороолол, Модны 2, 35А байр

99119059
70140064

62

Эн Би энд Ди Би ХХК "Оранже"

3-р хороо, Нарны хороолол, 7-р байр, 124 тоот

96664809 
96011124

63

ЭНТО - 1

17-р хороо, 4-р хороолол, 36-р байр, 74 тоот /Модны 2 автобусны буудлын дэргэд/

70145944
99991951

64

ЭНТО - 2

4-р хороо, 2-р хороолол, 2-р байр, 44 тоот

70135944
99991951

65

Юнимед

1-р хороо, Ган зам дэлгүүрийн хажууд, 11-р байр, 17 тоот

93203343
99114091

Баянзүрх дүүрэг

66

Аагфарма

1-р хороо, 12-р хороолол, Их тойруу 111

99003337
70152328

67

Азифарм ХХК "Баянзүрх"

16-р хороо, Саруул тэнгэр хотхон 45-5 тоот

70072214

68

Азифарм ХХК "Соманг"

15-р хороо, 13-р хороолол, ЭТӨЧөлөө 49-р гудамж, 102 тоот

70074420

69

Алтанмэлмий 1

4-р хороо, 15-р хороолол, 65-р байр, 23 тоот өргөтгөл

451232
94237182

70

Алтанмэлмий 2

28-р хороо, Хужирбулангийн эцсийн буудлын хажууд, үйлчилгээний төвийн 2 давхарт

88601109
94237182

71

Амин-Эрдэнэ

8-р хороо, Эрдэнэтолгойн 35-2, Их худагтай ХХК-ий байр

91164410
99574410

72

Аньсны-Амт

8-р хороо, Харуул Алтай хотхон, 106-р байр, 83 тоот

99226373
99727360

73

Астрафарм маркет

4-р хороо, Американ дэнж 2 хотхон, 44 Б байр, 136 тоот

99075835
99095835

74

Ачит тун

21-р хороо, Дарь эхийн хуучин эцсийн автобусны буудлын ард

91901979

75

Ач-Үр ХХК "Ачфарм трейд"

15-р хороо, Алтан-Өргөө цогцолбор, 72-р байр, 1 тоот

99116284

76

Ач-Үр ХХК "Ачфарм"

18-р хороо, 13-р хороолол, 10-р байр, 145 тоот

456612
99116284

77

Бага Артын Энгэр

14-р хороо, Цагаан хуаран хотхон, 86 В байр, 6 тоот

99847123
94156637

78

Би Жи Си Би ХХК "Баялаг 2"

2-р хороо, Б.Доржийн гудамж, 13-5 байр, 62 тоот

96623873
99187320

79

Бишрэлт Манал

26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн чанх урд Sunrise town 405-р байр, 103 тоот

88110585
99783335

80

Бүжинлхам ХХК "Цэцэн-Уул 1"

26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд, Sunny town 830-р байр, 18 тоот

95227334
99045714

81

Бүжинлхам ХХК "Цэцэн-Уул 2"

10-р хороо, Амгалан худалдааны төвийн замын урд, Наран Амгалан компаний байр

94771495
99045714

82

Гамбатрейд /БЗД-12/

12-р хороо, Шөнийн дэлгүүрийн буудал, Наранбилэг 
Гуваратрейд ХХК-ий байр, 2 давхарт

77070032
99080531
95950932
95708695

83

Гамбатрейд /БЗД-14/

14-р хороо, Жуковын автобусны буудал, 79-р байр

77070032
99080531
95950932
95708695

84

Гашуун булаг фарм

26-р хороо, Баянмонгол хороолол, 416-р байр

99638814
95528814

85

Грийн мед

25-р хороо, 13-р хороолол, 84-р байр, 4 тоот

99059847

86

Гүн-Ам

2-р хороо, Хас худалдааны төвийн 2 давхарт

98093636
99103636

87

Гүн тулга

22-р хороо, Баянзүрх нэгдсэн эмнэлгийн байр

70160209
95955157

88

Дээдийн Дээд ХХК "Маралтуяа"

8-р хороо, 6-р байр, 1 тоот

89980333
99087311

89

Еврофарм ХХК "Евро-эрдэнэ"

8-р хороо, Эрдэнэтолгойн 40-р гудамж, 248-р байр, 10 тоот

70153070
94004074

90

ЕЭС

5-р хороо, БЗД-ийн эрүүл мэндийн төвийн байранд

89941265
99056817

91

ЕЭС ХХК "Заяа"

15-р хороо, Намьянжүгийн гудамж, 3-5 байр

89201265
99056817

92

Зүртбаян ХХК "Баянбулаг"

27-р хороо, НЭМООЛ дэлгүүрийн өргөтгөл

88003873
99845161

93

Итгэл жам фарма ХХК "Итгэл жам"

15-р хороо, 13-р хороолол, 6-р байр, 75 тоот өргөтгөл

99120281

94

Их бөөрөг ХХК "Гурван үр эко"

7-р хороо, Сутай төвийн 2 давхарт

99188987
99900006

95

Их хайстын шил ХХК "Улиастай фарм"

4-р хороо, Гялс төвийн хажууд, 1-р байр, 33 тоот

70157118
88597118

96

Их үйлс дэлгэрэх ХХК "Батраш Сансар"

7-р хороо, Молор плазагийн 1 давхарт

99259909
99194572

97

Их шүүдэргэнэ Ариунаа 1

5-р хороо, Хатантулга үйлчилгээний төвийн 1 давхарт

96663530
80900000

98

EMCH engineering "Хаппи фарм"

5-р хороо, Happy town хотхон, 72-р байр, 165 тоот

77114822
99106789

99

Календула

16-р хороо, 72-р хотхон, Дархан детект эмнэлгийн байр

80088950
96101966

100

Маралхангай

23-р хороо, Улиастай шинэ эцсийн автобусны буудал 801 Б

94663660

101

Монгол фарм /Сансар БЗД-2/

2-р хороо, Доржийн гудамж, 13-6 байр, 61 тоот

91159870
94808989

102

Монгол фарм - Шархад

9-р хороо, Шархадны эцсийн буудал, А зогсоол

96099499
95418686

103

Монос УБ - Амгалан

10-р хороо, Гацууртын гудамж, Амгалан Зах 

1800-1883
98656023

104

Монос УБ - 16

19-р хороо, Да хүрээ гудамж, Саруул тэнгэр хороолол, 100-р байр, 4 тоот 

1800-1883
98659698

105

Монос УБ - Баянзүрх

11-р хороо, Мандах нар төвийн байранд

1800-1883
98650283

106

Монос УБ - Биоген

18-р хороо, 13-р хороолол, Намьанжүгийн гудамж 2

1800-1883
98658613

107

Монос УБ - Ботаник

12-р хороо, Ботаникийн эцэс, Оргил худалдааны төв

1800-1883
98656217

108

Монос УБ - Офицер

16-р хороо, Дандар баатрын гудамж, Хорго хотхон, 2-р байр, 2 А тоот

1800-1883
98658521

109

Монос УБ - Сансар 

7-р хороо, 15-р хороолол, Баянцээл худалдааны төв

1800-1883
98658624

110

Монос УБ - Хавдар

18-р хороо, ХСҮТ-ийн 1 давхарт

1800-1883
98648108

111

Монос УБ - Халдварт 18

14-р хороо, Консулын 20-481, ХӨСҮТ-ийн дэргэд

1800-1883
98656078

112

Монос УБ - Энканто

26-р хороо, Олимпын гудамж, Оргил худалдааны төвийн байранд

1800-1883
98656020

113

Монфа трейд ХХК "Монфа-2"

3-р хороо, Улсын 2-р төв эмнэлгийн байр

99090926
99174304

114

Монфа трейд ХХК "Монфа-Сакатоник"

15-р хороо, Бөхийн өргөөний зүүн талд

95049400
99174304

115

Мөнххишиг

5-р хороо, Кино үйлдвэрийн хойно 202-р байр, 1 тоот

96989898
89282260

116

МЭИК Фарммаркет-2

12-р хороо, Ботаникийн эцэст Well мart  худалдааны төвд

1800-1923

117

МЭИК Фарммаркет-3

16-р хороо, цайз 16-р хороолол

1800-1923

118

МЭИК Фарммаркет-7

16-р хороо, 16-р хороолол, Дандарбаатарын гудамж, 44-р байр

1800-1923

119

МЭИК Фарммаркет-9

13-р хороо, Номин супермаркетийн зүүн жигүүр

1800-1923

120

Нахиа импекс ХХК "Нахиа Улиастай"

13-р хороо, Сургуулийн гудамж, 1298 тоот

99005190
85869111
88016670

121

Нахиа импекс ХХК "Нахиа Энх"

8-р хороо, Тэнгэр плаза супермаркетын ард, Эко констракшины 4-р байр, 9 тоот

99788583
94667794

122

Нахиа импекс ХХК "Нахиа Эрдэнэ"

18-р хороо, 13-р хороолол, Шинэ сонголт тавилгын дэлгүүрийн замын эсрэг талд, 13-р байр, 148 тоот

95194266
91920680

123

Нахиа импекс "Нахиа" 

16-р хороо, 16-р хороолол, 16-р байр, 16 тоот

480737
99159929
99141701

124

Нахиа импекс "Нахиа-Намуун" /БЗД-26/ 

26-р хороо, Баянмонгол хороолол, 14-р байр

77222926
99009926
99866499

125

Оргил фарм

5-р байр, 15-р хороолол, ХД 72-р байр, 163 тоот 

88096868
93000007

126

Оригмаг ХХК "Гялс"

4-р хороо, 15-р хороолол, Гялс төвийн 201 тоот

99179249
99193943

127

Өндөрхайрхандулаан ХХК "Болор тун" 

8-р хороо, 13-р хороолол, шинэ замын дагуу 45-р байр

88118930
88110779

128

Өрнөх тэнгэр

14-р хороо, 14-р хороолол Плехановын сургуулийн урд 50-р байр

95153537
99050616
89066501

129

Палома ХХК "Зуун наст"

18-р хороо, Намьанжүгийн гудамж 20

70002414
96622050

130

Палома ХХК "Зуун наст фарм"

26-р хороо, Truе L хотхон 715-р байр, 102 тоот

76058112
96622050

131

Сайхан сүмбэр

8-р хороо, Ботаникийн эцсийн буудал

99054328
99237798

132

Саргун Асрангуй 

1-р хороо, Токиогийн гудамж, 26-р байр, 3-р блок

70072215
99815542

133

Супер тун

26-р хороо, Олимп велаж 200-р байр, 1 тоот

99292220

134

Сүвэн-Уул ХХК "Сүвэн фарм"

4-р хороо, ЭТАЧөлөө-46

99177074
99117658

135

Сэрүүний эх ХХК "Хишигт"

24-р хороо, Эрдэнэтолгойн 1-р гудамж, 38 А тоот

86086686
98989096

136

Сэрүүний эх ХХК "Хишиг Ундрал"

13-р хороо, Амгалан төрөх газрын зүүн ард, 116-р байр, 112 тоот

99023090
99256269

137

Тавин Ус - 3 "Эмийн сан 3"

5-р хороо, 15-р хороолол, Батмэнд ХХК-ийн байр

98145152

138

Тайгамфарм 2

6-р хороо, Хан талст захын хажууд, Их манд ХХК-ий байр

99095148
99177032

139

Төгс идэр жавхлан

28-р хороо, Хужирбулангийн 11-н буудал

99870417
93117171

140

Төхөм фарм ХХК "Төхөм эм"

25-р хороо, 13-р хороолол, Наран плаза /хуучин Натур төв/-ын урд, 90-р байр, Б заал

76060458
99952226

141

Тулга Bатт

14-р хороо, 14-р хороолол, Нарны зам, 1-р байр, 2 тоот

99776191
88010062

142

Угтаал булаг

6-р хороо, Баянзүрх захын зүүн талд, 75-р байр, 1 тоот

99099571

143

Хонгорсүлд ХХК "Хонгор"

3-р хороо, 12-р хороолол, 7 А байр, 1 тоот

450077
99097255

144

Хүрмэн Зүүн хүрээ

14-р хороо, зүүн 4 зам, петровис шатахуун түгээх газрын хажууд

70153858           99003337 88007098

145

Хүрмэн Сансар

1-р хороо, 12-р хороолол, 5 А байр, 1 тоот

70153858           99003337 88007098

146

Хэнз хонгор

2-р хороо, Өртөөний 1-33 тоот

99887201
99949041

147

Цахиур төмөр ХХК "Агарфарм Нарлаг"

26-р хороо, Нарлаг өргөө хотхон, 722-р байр

77107720
99043085

148

Цацраг фарм "Цацраг"

26-р хороо, Нарлаг өргөө хотхон, 722-р байр, 3 тоот

96079607

149

Цэнзээ

13-р хороо, Кино үйлдвэрийн урд талын автобусны буудлын зүүн талд, 82-р байр, 3 тоот

93390928
98893050

150

Эльбрус

20-р хороо, Гачуурт сум, 12 айл 1-1 өргөтгөл

70490155
99194181

151

ЭНТО - 4

8-р хороо, Улаанхуаран, ЭТӨЧөлөөний гудамж, 1-р байр, А блок, 2 тоот

80090220
99991951

152

ЭНТО - 5

27-р хороо, Сэлбийн 9-р гудамж, 227 тоот

86661532
99991951

153

Энэрэх Заяа

16-р хороо, 16-р хороолол, 71-р байр, 16 тоот

99038852
99810857

Сүхбаатар дүүрэг

154

Азифарм ХХК "Фарммаркет"

4-р хороо, 50-н мянгат, 22-р байр, 23 тоот

70072220

155

Азифарм ХХК "Сүхбаатар"

8-р хороо, Оюутны гудамж, Авзага 10-р байр, 10-128 тоот

70072216

156

Анбарай

7-р хороо, 11-р хороолол, 8-р байр, 4 тоот

88198885
96686094

157

Анхны нахиа

8-р хороо, 11-р хороолол, 1-р байр, 289 тоот

98009898
99245980

158

Арвижих Харлиун

6-р хороо, Замбалай супермаркетын ард, 73-10 байр, 39 тоот

88096904
99643846
99157858

159

Ариун тан

10-р хороо, 7-р хороолол, Автоплазагийн замын эсрэг талд, 45-р байр, 73 тоот

99047425
99127425
99006765

160

Аюн 

16-р хороо, 33-р буудал, Дэвжих дэлгүүрийн зүүн хойно худгийн хажууд, 19-р гудамж, 379 тоот

99775395
88908500
99657489
88657489

161

Барагшун фарм

8-р хороо, Сонор бизнес мэдээллийн төвд

99866321
99086415

162

Баяннинж

16-р хороо, 34-р гудамж, 96 тоот

94447546
99297117

163

Бүжинлхам ХХК "Цагаан-Уул 1"

8-р хороо, Хөгжим бүжгийн дунд сургуулийн хажууд, 13-р байр, 3 тоот

319653
88100818
99045714

164

Бүжинлхам "Цагаан-Уул 2"

11-р хороо, 7-р хороолол /14180/, барилгачдын 3-р гудамж, ногоон нуур 25, Pro One office

99712637
99045714

165

Ганхос

2-р хороо, Циркийн баруун талд, 13-р байр, 2 тоот

323163
99298809

166

ГМ Мөнхнас ХХК

14-р хороо, Хандгайтын Есөн эрдэнэ төв 22-99

99576945
98616945

167

Далайтун

15-р хороо, 7 буудлын эцэс, Хүсэл төвд

99880206
99889647
99871449

168

Дарвифарм ХХК "Дарви"

11-р хороо, Дашчойлон хийдийн урд

88036670

169

Долмалин

6-р хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн хойно, 73-8 байр, 1-р орц

99090036
94999411
99078735

170

Ихэр тана ХХК "Ихэр тан"

6-р хороо, бага тойруу, 2-33

321561
99006827

171

Лаббо

15-р хороо, Хан-Эрдэнэ ХХК-ий байр /Хүнсний дэлгүүр/

99105741

172

Лхадаш Хайрхан

16-р хороо, бэлхийн 30-504

88818103

173

Монос УБ - Далай

 2-р хороо, 5-р хороолол, 14-р байр, 1 тоот 

1800-1883
98658623

174

Монос УБ - Метромолл

6-р хороо, Сүхбаатарын гудамж 1, Метромалл худалдааны төвийн байр

1800-1883
98658615

175

Монос УБ - Натурвит

8-р хороо, 11-р хороолол, 1-184 тоот

1800-1883
98629811

176

Монфа трейд ХХК "Монфа-СБД"

11-р хороо, СБД-ын Эрүүл мэндийн төвийн байр

96642050
99174304

177

Монфарм ХХК "Айланд"

1-р хороо, Улсын их дэлгүүрийн 1-р давхар

99094760

178

Мөнхийн жороо

14-р хороо, Хандгайтын 33-р гудамж, 338 тоот

83120400
88551744

179

Мөнхийн чидун ХХК "Чидунжин"

5-р хороо, Авлигатай тэмцэх газрын замын урд, 39-р байр

99997235
95175133

180

МЭИК Эмийн сан-1

3-р хороо, Тээвэрчдийн гудамж, МЭИК төв байр

1800-1923

181

Нахиа импекс ХХК "Нахиа Фарм"

10-р хороо, 7-р хороолол, Автоплазагийн замын эсрэг талд, 20-р байр, 17 тоот

99272724
80081269

182

Нуган ХХК "NGN"

17-р хороо, Дамбадаржаа шинэ буудалд байрлах ахуйн үйлчилгээний төвд

88544335
91996606

183

Өлзий дэн /УНТЭ/

1-р хороо, УНТЭ-ийн дотор

99023396
97117623

184

Өлзий дэн /UBH төв/

1-р хороо, UBH оффес сентерийн 4-р давхарт, 401 тоот

77005353
97117623

185

Панда имтпэкс ХХК "Панда"

7-р хороо, 5А байр 37 тоот

99066589
99109517

186

Стронглижевел

16-р хороо, Бэлхийн 33-р буудал

99845325
99824844

187

Сэргэг

11-р хороо, 7 буудлын эцэс, Бүрэн плазагийн 1 
давхарт

99849775
99849575

188

Тавин Ус - 1 "Эмийн сан 1"

4-р хороо, 50н мянгат, 22-12

99175357
88070158

189

Тун Эрдэнэ фарма трейд "Ахмад"

1-р хороо, УИД-ийн замын урд, 44-р байр, 1 тоот

321583
313187
99113841

190

Ургамал Эрдэнэ

13-р хороо, Далайхүү худалдааны төвийн замын 
эсрэг тал, Рашааны 8-504 тоот

99062854
91310093 99031026

191

Хитч-Очир ХХК "Бүрд"

12-р хороо, Цагдаагийн гудамж, Бүрд худалдааны төвийн С-1-2

99181912
99108879

192

Хонхондой фарм ХХК " Хонхондой 2"

4-р хороо, Орос элчингийн баруун талд, 51-р байр, 1 тоот

323485
99176543

193

Хонхонцэцэгийн дэлбээ

6-р хороо, Бага тойруу, Хүнсний 4-н байрын 
урагшаа харсан өргөтгөл 30-р байр, Сигма бичиг хэрэг

96670425
99236794

194

Цаа-Од

12-р хороо, Сансар үйлчилгээний төвийн 2-р давхарт

99082879

195

Шинэ зун

2-р хороо, Циркийн зүүн талд, 2 Б байр, 112 тоот

314766
99131053

196

Эко шинэс

7-р хороо, Дэлгэр үйлчилгээний төв, 1 тоот

95137676
99097208

197

ЭМЖЖ

1-р хороо, Өргөө амаржих газрын хажууд, өөрийн байранд

99849010
99148430

198

Эм Эн Жи Би

7-р хороо, Хангай хотхон, 512-р байр, 3 тоот

89804268
86783090

199

Энхбосголт ХХК "Энхүүлэй"

3-р хороо, Naran mall-ын урд, 45-р байрны эмийн сан

99088727
88072536

200

ЭНТО - 3

18-р хороо, Бэлхийн 52-р гудамж, 251 тоот

357248
99991951

201

Эрхэс туяа

11-р хороо, Ахмадын хотхон, 901-р байр, 5 тоот

99145493 
96687448

Сонгино-хайрхан дүүрэг

202

Агьнан ХХК "Цахирмаа"

11-р хороо, Хөтөлийн буудал

99060291
99758393

203

Азифарм ХХК "Залуус"

18-р хороо, Толгойтын 18101 Москвагийн гудамж, 48 Б байр 1-1

88482350

204

Азифарм "Содон"

21-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Содон хорооллын 101-р байр 1-101

80089096

205

Ананас

9-р хороо, Баянхошууны шинэ эцсийн буудал

99835871

206

Аржү

2-р хороо, Орбитын /Толгойтын хуучин эцсийн буудал/ 36-р гудамж, 615 А тоот

99686103

207

Ариун тан 2

20-р хороо, Энхжин босса худалдааны төвийн байр

95110181
99047425

208

Арцат фарм

29-р хороо, Москва хороолол, 135 А байр

88702978
99174304

209

Астелла

21-р хороо, Баянхошууны хөтөл төв дотор 

96689450

210

Астрафарм

4-р хороо, Толгойт Бага нарангийн 44-р гудамж, өөрийн байранд

70175238
99095835

211

Астрафарм жамьянмядаг

19-р хороо, 21-р хороолол, 7 А байр, 3 тоот

99180893
99095835

212

Бадрангуй үйлс ХХК "Улз"

22-р хороо, Орбитын тойрог, Хилчин гудамж, 45-1 тоот

94984588
96654588

213

Байдраг гурван сайхан

22-р хороо, Хилчилн хотхон, 45-р байр, 2 тоот

88115132

214

Батчингүрэн ХХК "Увидаст"

3-р хороо, Толгойтын эцсийн буудлын зүүн талд, Шөнийн дэлгүүр автобусны буудал дээр

99983820

215

Билэгдэлгэрэх далай

27-р хороо, Гэгээн манал эмнэлэг дотор

99289072
96619072

216

БМИБТ ХХК "Идэр"

2-р хороо, Толгойтын 60-р гудамж, 2 тоот

99056679
99088224

217

Дашка ХХК "Болор"

13-р хороо, Цамбагарав 9-р байр, 2-р орц, 37 тоот

99128385
99814590

218

Еврофарм ХХК "Евро-снип"

19-р хороо, Үйлдвэрчний 73-р байр

94004074
99096495

219

Еврофарм ХХК "Евро-хархорин"

15-р хороо, 1-р хороолол, 19-р байр, 292 тоот

70183070
94004074

220

Еврофарм ХХК "Евро-цамба"

14-р хороо, 1-р хороолол, 13-р байр, 150 тоот

70189770
94004074

221

Жаяа фарм

15-р хороо, Хархорины 19-р байрны аркны 253 тоот

99224162
80887449

222

Зол баян арвижих

18-р хороо, Таван шарын автобусны буудлын ард, 54-р байр, 1 тоот

96337755
99906206

223

Зууны дэвшил 1

5-р хороо, СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн ард, 5-р хорооны байрны хажууд

96440889

224

Их шүүдэргэнэ

29-р хороо, Драгон холдингийн байр

99098152

225

Лхам ундрам

5-р хороо, Орчлон хороолол, 44-р байр, 1 тоот

99907146
99855744

226

Монос УБ - Мөнхжин

13-р хороо, СХД-ийн эрүүл мэндийн төвийн байранд

1800-1883
98658620
99037021

227

Монос УБ - Сонсголон

20-р хороо, Сонсголонгийн тойруу-5

1800-1883
98653765

228

Монос УБ - Таван шар

18-р хороо, Таван шар өргөн чөлөө 153/07-р байр, 1 давхарт

1800-1883
98658612

229

Монос УБ - Толгойт

4-р хороо, Арвайн үндэс худалдааны төв

1800-1883
98905715

230

Монос УБ - Хархорин фарммаркет

17-р хороо, Москвагийн гудамж 13А байр

1800-1883
98658616

231

Мөнхгүндэл ХХК "Цэлмэг" 

22-р хороо, Тахилтын 3-р гудамж 22

89068028
88058044
99084929

232

Мөнх түшээ

21-р хорооллын автобусны буудал 8А байр 38 тоот

96650677
91183534

233

МЭИК Фарммаркет-4

17-р хороо, 1-р хороолол, Пирамид үйлчилгээний төвд

1800-1923

234

МЭИК Фарммаркет-6

18-р хороо, Таван шарын Well мart  худалдааны төвд

1800-1923

235

Намуунтамир

17-р хороо, 1-р хороолол, 32-р байр, 7-р орц, 218 тоот

70181515
99186494

236

Наран өгөөж хайрхан ХХК "Арвин тан"

25-р хороо, Хайрханы 1-р гудамж, 35 тоот

80215678

237

Наран өгөөж хайрхан ХХК "Ачит хайрхан" 

24-р хороо, Зээлийн 23-р гудамж, 7 тоот

80215678

238

Нинжнаваг 1

15-р хороо, Хархорин захын чанх ард, 20-р байр, 76 тоот

70283838
99080495

239

Нинжнаваг 2

29-р хороо, Москва хороолол, 3-р байр, 5 тоот

70283878
99080495

240

НОБО 2

27-р хороо, Толгойтын гудамж, Чухаг хотхон, 32 А 
байр, 3 тоот

96609009
96662646

241

Номын хүрдэн ХХК "Түмэн тана"

9-р хороо, Жанцангийн буудал

99154316
99228274

242

Орхон сарнай

10-р хороо, Баянхошууны эцэс, ЗБУ 22-р гудамж, 1-Б

95764389
99603106

243

Тавин Ус - 6

11-р хороо, Амины орон сууц 3-8 тоот

327416
88070164

244

Тод тун

31-р хороо, Өлзийт манал өрхийн эмнэлгийн байр

80809191 
99819760 96061904

245

Торгонтуул

15-р хороо, Хархорин захын замын эсрэг талын авбтобусны буудал, 19-р байр, 290 тоот

70289908
91915014

246

Торгонтуул ХХК "Гэгээ"

29-р хороо, Драгон холдингийн байр

91916094

247

Торгонтуул ХХК "Намуун"

6-р хороо, 91-р байр, 1 тоот

91915014

248

Торгонтуул ХХК "Хунчир"

11-р хороо, 11-р байр, 1 тоот

91915014

249

Тунбилэг

30-р хороо, Хамбын 2-р гудамж, 12 тоот

91994451 
91544451

250

Түмийбулаг

2-р хороо, Орбитын 12-р гудамж, 150 А тоот

99194962

251

Тэнүүн гоо

22-р хороо, Боргил худалдааны төвд

99167637
99952402

252

Хан-өндөр Хайрхан ХХК "Хан-Өндөр"

18-р хороо, BSB  дэлгүүрийн ард, 13 Б байр

99977071 
70171103 94774446

253

Хос Мөнхгал ХХК "Сант"

14-р хороо, СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өөдөөс харсан 13-р байр, 149 тоот

91093223
99199459

254

Хос Хун Трейд

12-р хороо, 1-р хороолол, 2-р байр, 400 тоот, 

99166663

255

Цонхлон бүрэн

19-р хороо, 21-р хороолол, СХД-ийн ЭМНДХ-ийн зүүн урд, 61-р байр

99998403
99158113

256

Эв-Эрдэнэ

13-р хороо, СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн ард, 11-р байр, 398 тоот

70184244
99751994

Хан-уул дүүрэг

257

Авто лайн ХХК "Ингүүн"

4-р хороо, Вива сити хороолол, М8-S2 

88088116
99066888

258

Азифарм ХХК "Алтангадас"

9-р хороо, Алтангадас хотхоны 57 тоот /Нисэх/

88482349

259

Алагийн булан ХХК "Түмэн тун" 

4-р хороо, Яармагийн 1-р буудал, 34-р сургуулийн чанх ард, Арцатын 10-672

99268652

260

Батрашфарм ХХК "Батраш"

3-р хороо, Морьтон цогцолборын байр

99115857
99194572

261

Баянсонгино

12-р хороо, Биокомбинат 52-р байр,

 

 

Эх сурвалж: http://today.mn/p/33786

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0