21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ӨНӨӨДӨР НИТХ-ЫН ДАРГААР ХЭН СОНГОГДОХ НЬ ШИЙДЭГДЭНЭ

2017 оны 10 сарын 09 нд

     НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр хуралдаж гишүүд даргаа сонгох юм. 

     Есдүгээр сарын 22-ны хурлаар НИТХ-ын даргыг сонгох ёстой байсан ч талуудын эсрэг тэсрэг байр сууриас үүдэн шийдэлд хүрч чадаагүй.

Учир нь НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан.

     

     Завсарлагын хугацаа есдүгээр сарын 29-нд дуусах байсан ч амралтын өдөр залгасан тул НИТХ-ын хуралдааныг дахин хойшлуулж өнөөдөр хийхээр товлосон билээ. 

      НИТХ-ын 41 тэргүүлэгч ирцээ бүртгүүлж, хуралдаан эхэлсэн. Гэсэн ч өнөөдөр хурал эхлэнгүүт нийслэлийн Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авсан байна. Завсарлагын хугацаа 11.30 цагт дуусах ажээ.

AYANGA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0