21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Наадмын талбайд архи, тамхи, муудах бүтээгдэхүүн зарахыг хориглов

2017 оны 06 сарын 16 нд

         Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зөвшөөрлийн талаар өнөөдөр НМХГ-аас мэдээлэл хийлээ.

         Хуушуур, ус, ундаа зарах аж ахуйн нэгж, иргэдэд зөвшөөрөл олгох ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлэх юм байна. Худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус ундаа, айраг, зайрмаг, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэх юм. Харин согтууруулах ундаа ,тамхи, халаасан болон нөөшилсөн хоол, түргэн муудах майонез, өндөг, хиам болон тэдгээрийг оролцуулсан бүтээгдэхүүн зарж борлуулахыг хориглов.

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0