21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

 Цэргийн жинхэнэ албаны 2017 оны хоёрдугаар ээлжийн татлага явагдаж байна

2017 оны 10 сарын 21 нд

         Цэргийн жинхэнэ албаны 2017 он хоёрдугаар ээлжийн татлага нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд дараахь газруудад зохион байгуулагдаж байна.

-Баянгол дүүргийн 17 дугаар хороо 10 жилийн 96-р дунд сургууль

-Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 10 жилийн 53-р дунд сургууль

-Сүхбаатар дүүргийн 2-р хороо 10 жилийн 31-р дунд сургууль

-Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо 10 жилийн 83-р дунд сургууль

-Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 10 жилийн 34-р дунд сургууль

-Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 10 жилийн 24-р дунд сургууль

-Налайх дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв

-Багахангай дүүргийн Соёлын ордон.

         Иймд 18-25 насны эрэгтэйчүүд харьяа дүүргийн цэрэг татлагын байранд очиж, иргэний цэргийн үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албаны татлагадаа хамрагдана уу гэж Нийслэлийн Цэргийн штабаас мэдээллээ.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0