21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Анхаар!!! Facebook-ээр танилцаад авчирч дээрэмддэг байжээ

2017 оны 10 сарын 22 нд

Анхаар!!! Facebook-ээр танилцаад авчирч дээрэмддэг байжээ

     Нийслэлийн Баянгол дүүрэгт сүүлийн үед ийм хэрэг гарах болжээ. Тухайлбал, энэ сарын 19-20-нд шилжих шөнө 96 дугаар сургуулийн орчимд иргэн Г  үл таних 2 эрэгтэйд зодуулж дух болон нүдний ухархайны яс цөмөрч гэмтэн гар утас, эд зүйлээ дээрэмдүүлжээ. Мөн 47а байрны орчим аравдугаар сарын 14-15-нд шилжих шөнө иргэн Х.Н нь үл таних 2 эрэгтэйд гар, нуруу хөлөн тус газраа хутгалуулж гар утсаа дээрэмдүүлсэн хэрэг гарсан байна. 

      Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн  Эрүүгийн тасгийн алба хаагчид шуурхай ажиллан, дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн 17-18 насны бүлэг этгээдийг илрүүлэн, шалгаж эхэлжээ. Дээрэмдэх гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 17-18 насны эмэгтэй Х.Х, эрэгтэй А.З, Э.Б нар үйлдсэн байна. 

      Х.Х нь фэйсбүүк хаягаар залуучуудтай танилцан, хөл хөдөлгөөн багатай, камерын хяналтгүй, гэрэлтүүлэг муу газрыг сонгон авч, шөнийн цагаар уулзахаар болздог ба энэ үед А.З, Э.Б нар нь зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан, бусдын бие махбодод ноцтой гэмтэл, хохирол учруулан, эд зүйлийг нь дээрэмддэг байсныг нь тогтоон шалгаж байгаа аж. 

     Цахим орчинд мэдээлэл илүү хурдацтай тархаж буй энэ үед хэн нэгэн таны мэдээллийг ашиглан залилан мэхлэх, хуурамч нэр, хаягаар танилцан гэмт хэргийнхээ хохирогч болгохыг завдаж байхыг үгүйсгэх аргагүй нь дээрх хэргээс харагдаж байна. Иймд цахим аюулгүй байдлаа хангаж, хувийн мэдээллээ нийтэд дэлгэхгүй, анхаарал болгоомж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

AYANGA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0