21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ОБЕГ-аас сураггүй болсон хүмүүсийг ОЛООГҮЙ хэвээр байна гэв

2017 оны 10 сарын 23 нд

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Отгонтэнгэр хайрханд авираад сураггүй болсон хүмүүсийн цогцос олсон тухай мэдээлжээ.

Энэ талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас тодруулахад "Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Сураггүй болсон 17 хүнээс одоогоор нэгийг нь ч олоогүй байна" гэлээ. 

Эрэн хайх, аврах ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлгийг Шадар сайд Ө.Энхтүвшингийн тушаалаар байгуулаад байна. 

Энэ бүлэгт уулчин, шүхэрчин, аврах тусгай анги, Зэвсэгт хүчин, цагдаа, эмнэлэг зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ. 

Уулчдын талаар тодруулах бол Онцгой байдлын албаны 62-263009 ТУСГАЙ ДУГААРТ холбогдоорой.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0