21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

СПОРТЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БАГШ, ГАВЬЯАТ ЦОЛТНУУД НЭМЭГДЛЭЭ

2017 оны 10 сарын 27 нд

Зураг

       Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр ёпортны салбарт амжилт гаргасан зарим хүмүүст төрийн одон гардууллаа.
   Жүдо бөхийн Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Хөдөлмөрийн баатар цол олгосон.
     Харин Монгол Улсын Зууны манлай харцага, үндэсний бөхийн ахмад тамирчин Ч.Өвгөнхүүд Ардын багш цол, Чөлөөт бөхийн Дэлхийн аварга, ОУХМ Пүрэвдоржийн Орхон, жүдо бөхийн тамирчин, ДАШТ-ийн хүрэл медальт Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг нарт Гавьяат тамирчин цол, Сагсан бөмбөгийн нэрт дасгалжуулагч Б.Дамбад Гавьяат дасгалжуулагч цол, Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухааны албаны их эмч П.Бат-Очирт Гавьяат эмч цол тус тус хүртээлээ.

AYANGA.MN 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0