21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Мисc Ц.Энхжин “Дэлхийн бүжиг үзүүлбэр"-т ЖАЛАМ ХАР бүжгээр өрсөлдөнө

2017 оны 10 сарын 27 нд

     БНХАУ-ын Саньяа хотноо ирэх сарын 18-нд болох "Дэлхийн мисс 2017" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин финалын үеэр “Dances of the world” буюу “Дэлхийн бүжиг” хэмээх үзүүлбэрт 130 орны бүсгүйчүүдээс үндэснийхээ бүжгээр гоцлон бүжиглэхээр шалгарчээ. 

      Ц.Энхжингийн багийн менежер С.Цэнгүүн "Дэлхийн мисс” тэмцээний Авьяаслаг миссийн номинаци эхэлсэн. Энэ төрөлд бүжиглэх бүжгийг Ц.Энхжин маань Төрийн соёрхолт, УГЗ, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатараар дэглүүлж бэлдсэн.

      Хүн байгальтай хүйн холбоотой учраас байгалиа хайрлая гэсэн гүн утга санааг бүжигт агуулсан. Шалгаруулалтын дүнд Ц.Энхжин 130 орны гоо бүсгүйг гоцлон, тэдэнд бүжгээ зааж, “Жалам хар” бүжгээ бүжиглэх хүндтэй үүрэг хүлээгээд байна” гэжээ. 

Эх сурвалж http://www.info.mn

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0