21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа

2017 оны 10 сарын 31 нд

       Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2017.10.30/ Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

       Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш Дэлхийн банк хамтран ажиллаж бодлогын болон хөрөнгө, санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв.

       ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас олгосон зээл эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний ч хамтын ажиллагаа хэвээр, бодлого тогтвортой байх болно гэлээ.

       Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн асуудлаар болох Дэлхийн банкны захирлуудын зөвлөлийн хуралдааны товыг урагшлуулах Ерөнхий сайдын хүсэлтийг судалж, эргэн танилцуулах болно гэдгээ Дэлхийн банкны суурин төлөөлөгч хэллээ.

        Дэлхийн банк цаашид ажлын байр нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй салбарыг хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлэв.  

        Дэлхийн банк өнгөрсөн 25 жилийн хугацаанд 817,2 сая ам. долларын санхүүжилт бүхий 134 хөнгөлөлттөй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 6
bold 
/ 2017-10-31 11:54:16 /
Хүрэлсүхийн засгийн сайд нар амралтгүй ажилж байгааг харахад чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ хүрэх янзтай..Шинэ засгийн 100 хоногийг л хүлээж юу юу хийхийг нь харъя даа...
zochin 
/ 2017-10-31 11:26:59 /
Ene hun yronhii said bolohoosoo umnu ch olon ulstai hamtiin ajillagaa, mongoliin tsaashdiin hugjliin tuluu ajillasaar l baisan. Odoo bur ch ih yum hiih bailgui

Саран 
/ 2017-10-31 11:24:16 /
энэ байдлаараа ажиллаад байвал эх орны балгас арилхана,одоо л нэг эмх цэгцтэй болох нь дээ.