21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Бага насны охидыг дээрэмдэхийг завджээ!

2017 оны 10 сарын 31 нд

      Өчигдөр цахим хуудсаар "Сэрэмжлүүлэг 21-р сургуулийн гадаа бага насны охинд 1000 төгрөг өгий гэж араас нь хөөж хулгайлах гэж баригдсан байна. цаашаа түгээж үр хүүхдээ хамгаалж анхааруулж байхгүй бол аюултай болсон байна шүү Эцэг эхчүүдээ" гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Баянзүрх дүүргийн зургадугаар хороо 21 дүгээр сургуулийн гадна талбайд тус хороонд орших суух 10 настай эмэгтэй И, БЗД-ийн 18 дугаар хороонд оршин суух 10 настай эмэгтэй Т нарыг СХД-ийн 17 дугаар хороонд орших суух 18 настай Б гэгч нь айлган сүрдүүлж, дээрэмдэхийг завдсан байна. Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна" гэлээ.

     Цахим ертөнцөөр мэдээлж байгаа шиг хүүхэд хулгайлах гэсэн үйлдэл байгаагүй гэдгийг албаны эх сурвалж онцолж байна. Тиймээс иргэд ямарваа нэгэн мэдээллийг түгээхдээ үнэн бодит эсэхийг шалгаж байж түгээх хэрэгтэй байгаа юм.

    Гэхдээ бага насны охидыг айлган сүрдүүлж, дээрэмдэх хэрэг гарч болзошгүй тул эцэг эхчүүдийг бага насны хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулахыг анхааруулж байна.

Б.Анир

ЭХ СУРВАЛЖ: ZALUU.COM



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0