21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн талаар сонирхолтой мэдээллүүд

2017 оны 11 сарын 04 нд

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр энгэрээ мялаасан Д.Сумъяагийн талаар сонирхолтой баримтыг түүвэрлэн хүргэж байна. 

 

  • Доржсүрэнгийн Сумъяа 1991 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Дөрвөн эрэгтэй нэг эмэгтэй дүүтэй айлын ууган охин. Түүний аав залуудаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байжээ. Охин 16 настай байхдаа өөрийн хүсэлтээр, аав ээжийгээ ятган бөхийн дамжаанд орсон.



 

  • Жүдо бөхийн спортоор 14 настайгаасаа хойш хичээллэж буй. Анхны багш нь “Монгол охид” клубийн Ч.Базарсүрэн, С.Эрдэнэбат. Сүүлийн 9 жил Монголын жүдо бөхийн амьд домог Х.Эрдэнэт-Одын удирдлага дор бэлтгэлээ базааж буй. Д.Сумъяа Х.Эрдэнэт-Од багшийнхаа жинд барилддаг. Багшийнхаа дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэнээс хойш 10 жилийн дараа амжилтыг нь давтаж хүрэл медаль энгэртээ зүүсэн.



 

  • ”Хилчин” спорт хорооны тамирчин. Хошууч цолтой.  Дэлхийн оюутны спортын наадам Универсиадаас алтан медаль хүртсэн амжилтыг нь төр засаг үнэлж 30 сая төгрөгөөр шагнасан.


 

  • Монголчууд олимпийн наадмаас 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль буюу нийт 24 медаль авсан түүхтэй. Харин Д.Сумъяа 25 дахь медальтан тамирчин. Мөн "Рио-2016"-аас медаль хүртсэн анхны тамирчин. Олимп, ДАШТ-ий хос медальт Монголын анхны эмэгтэй жүдоч.



   

  •  Д.Сумъяа өөрийн гэсэн кимоногүй хоёр жилийн турш хүний кимоно гуйж өмсөн тэмцээнд ордог байжээ. 2009 онд Хятад кимоно 80 мянган төгрөгөөр худалдан авч хөл газар хүрэхгүй баярлаж байсан гэдэг.


 

  • Түүний амьдралаас сэдэвлэн "Цагаан хадаг" кино бүтээсэн.


 

  • Д.Сумъяа "Тамирчин хүн өөрийгөө хэзээ ч голж болохгүй. Өрсөлдөгчөө надаас илүү гэж бодохгүй харин ч зоригтой байх ёстой. Жүдо бол цаг хугацааны тэмцэл. Эрсдэл маш ойрхон байдаг" гэж байв.


 

  •  Д.Сумъяа жүдоч Х.Цогтбаатартай үерхдэг. Тэднийг спортын ертөнцөөс төрсөн сайхан хос гэдэг. Тэд бие биенээ дэмжин амжилтын төлөө тэмүүлж яваа залуус.


Эх сурвалж: TIME.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0