21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Энэ сарын хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

2017 оны 11 сарын 22 нд

      УИХ-аас 2017 оны төсөвт тодотгол хийж энэ онд хүүхдийн мөнгө олгоход шаардагдах санхүүжилтийг шийдсэн. Улмаар хоёр 7 хоногийн өмнөөс найм, ес, аравдугаар сарын мөнгийг нөхөж олгосон бол энэ сарын 20-оос 11-р сарын хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн байна.

     Шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авах эцэг эхчүүд дурын арилжааны банканд өргөдлийн маягт бөглөн, данс нээлгэж хүүхдийн мөнгөө авах юм. Шинэ төрсөн хүүхдийн хувьд өргөдөл өгсөн сараар нь тооцон хүүхдийн мөнгийг нөхөн олгох тул шаардлагатай мэдээллийг оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтнаас тодруулах боломжтой ажээ.

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0