21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Д.ЛУВСАНШАРАВЫН НЭРЭМЖИТ “МЭРГЭЖЛИЙН ДУУЛААЧДЫН УЛСЫН АНХДУГААР УРАЛДААН" ЭНЭ САРД БОЛНО

2017 оны 11 сарын 22 нд

    20-р зууны Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын нэрэмжит “Мэргэжлийн дуулаачдын улсын анхдугаар уралдаан”-ыг энэ сарын 24-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Уралдаанд төв орон нутгийн мэргэжлийн театр чуулгуудаас нийт 50 гаруй уран бүтээлч оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн талаар өнөөдөр /2017.11.22/ мэдээлэл хийлээ. Энэхүү уралдааныг Монголын урлагийн ажилтны холбоо, Д.Лувсаншарав сан, Д.Лувсаншаравын үр хүүхдүүд хамтран зохион байгуулж байгаа юм.

     Д.Лувсаншаравын Халиунсүрэн  “Аав маань 300 гаруй дуутай, есөн дуурьтай. Уралдаанд түүний дуунуудаас шилж дуулуулна. Энэхүү уралдаан маш үр дүнтэй, сайхан үйл ажиллагаа болно. Оролцох дуучдадаа амжилт хүсье' гэв. Д.Лувсаншарав гуай Монголын хөгжмийн урлагт авьяас билиг, оюун ухаанаа зориулж олон бүтээлүүд хийж бүтээсэн. Түүний 90 насны ой энэ жил тохиож байна.

      Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад “Уралдааны зорилго нь шинэ залуу авьяастныг тодруулах, тэдгээрийн ур чадварыг хөгжүүлэх, урын санг баяжуулах, ахмад үеийн шилдэг уламжлалаас өвлөн суралцахад төв орон нутгийн уран бүтээлч, авьяастнуудын оролцоог өргөжүүлэхэд оршино” хэмээн хэлж байлаа. Дуулаачдын уралдаанаас гадна Эрдэм шинжилгээний хурал, “Д.Лувсаншаравын амьдрал, уран бүтээл' гэсэн үзэсгэлэн мөн гарах аж.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0