21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Эмч нар дунд сургуулиудад эрүүл мэндийн хичээл оруулах хүсэлт гаргалаа

2017 оны 12 сарын 11 нд

           Ерөнхий боловсролын сургуулиудад Эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг сургалтын хөтөлбөрт багтаан оруулж байсныг 2013 оноос эхлэн зогсоосон. Эрүүл мэндийн боловсролыг хүүхдэд багаас нь олгож, эрүүл зөв хэвшилтэй иргэн болж төлөвших их ач холбогдолтой хэмээн эмч, мэргэжилтнүүд хэлсээр байгаа юм.

   

     Хүүхдүүдийн дунд сүүлийн үед таргалалт ихсэх хандлагатай. Мөн өсвөр насны хүүхдүүд мансуурах, цахим орчинд нэгнээ доромжлох, нэр хүндэд нь халдах, үүнээс болж сэтгэцийн эмгэгт өртөх, үүнээс үүдэн амиа хорлох тохиолдол ихсэх хандлагатай байгааг СЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал В.Баярмаа анхааруулав.

      Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-иудад оруулах хүсэлтээ БСШУСЯ-нд хүргэсэн бөгөөд Эрүүл мэндийн яамны харьяа гурав дахь шатлалын эмнэлгүүд болон НЭМҮТ-өөс хамтран өөр өөрийн салбарын чиглэлээр эрүүл мэндийн анхан шатны боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг боловсруулжээ.

     Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийн оруулдаг болох тухай сэдвээр эрүүл мэнд, боловсролын салбарынхны уулзалт өнөөдөр болох юм. 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0