21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ОБЕГ: Гал түймэр унтраахад тусласан бүх байгууллагуудад талархъя

2017 оны 06 сарын 17 нд

           Онцгой байдлын ерөнхий газраас "Говь" ХК-ийн үйлдвэрийн галыг унтраахад дотоод нөөцөө ашиглаж, туслалцаа үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад талархал илэрхийллээ.

           Уг талархалд "2017 оны зургаадугаар сарын 14-ний өдөр “Говь” ХХК-ийн үйлдвэрийн барилгад гарсан гал түймрийг унтраах үйл ажиллагаа явуулсан манай албан хаагчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж, нийгмийн хариуцлагаа биелүүлэн хамтран ажилласан Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн Хот, тохижилтын газар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, “АПУ”, “Жүр”, ”Монфрэш”, “Түмэн шувуут” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, Монголын ард түмэн Та бүхэнд Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүний өмнөөс чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай" гэжээ.

           Мөн "Говь" ХХ-ийн зүгээс иргэд, ААН болон Онцгой байдлын алба хаагчдад талархал илэрхийлсэн. Олон нийтийн зүгээс "Говь" ХК-ийн үйлдвэрт учирсан хохирлыг даван туулахад хандив тусламж үзүүлэхийн зэрэгцээ тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах аян эхлүүлээд буй.

           Харин цугласан хандивын 50 хувийг "Говь"-ийнхон улаан галтай 20 цагийн турш тэмцэж, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, ажилчдынх нь амь насыг авран хамгаалсан Онцгой байдлын алба хаагчдад хандивлахаа мэдэгдсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: http://gereg.mn/news/17085/



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0