21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баяр баасан гарагт тохионо

2017 оны 12 сарын 25 нд

   Энэ долоо хоногийн баасан гараг буюу 12-р сарын 29-ний өдөр "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр" тохиож, тухайн өдөр бүх нийтээр амрах юм.

   Бидний өвөг дээдэс 1911 оны 12-р сарын 29-нд 200 гаруй дарласан Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгосон бөгөөд Монгол Улс Үндэсний тусгаар тогтнолоо зарласнаас хойш өдгөө 106 дхь жилтэйгээ золгож байна.

   Тусгаар тогтнолоо зарласан Монголчууд тухйн ондоо VIII Богдыг шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаан хэмээн өргөмжилсөн түүхтэй. Улмаар таван яам бүхий засгийн газрыг байгуулах шийдвэрийг гаргаж, Богд хаант Монгол Улсыг албан ёсоор байгуулжээ.

AYANGA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0