21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Ч.Сайханбилэгт зарлан дуудах хуудас илгээсэн, эх орондоо ирэхгүй бол албадан авчирна

2018 оны 04 сарын 03 нд

      Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогт Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг саатуулаад байгаа юм.

          Мөн уг хэрэгт Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг ч шалгахаа мэдэгдсэн. АТГ-аас "Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг гадаадад байгаа. Прокурорын газраас түүнд дуудах хуудас илгээсэн.

         

          Түүнийг Монгол Улсад ирсэн үед нь Дубайн гэрээтэй холбогдуулан байцаалт авна" гэх тайлбарыг өгсөн юм. Тэгвэл АНУ-ын Денверт байгаа Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжилна гэх мэдээлэл цацагджээ.

        Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Байгаа байршил нь тодорхой учир эрэн сурвалжлахгүй. Харин эх орондоо ирэхгүй бол албадан авчрах арга хэмжээ авна" гэлээ.

      Харин Сангийн сайд асан С.Баярцогт Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр татан шалгаж буй. Яллагдагчаар татах саналаа АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа. Уг хүсэлтийг прокуророос шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх суллах уу, үргэлжлүүлэн хорих уу гэдгээ өнөөдөр шийдэх юм.

       Сануулахад, Ч.Сайханбилэг төрсөн дүү нь хүнд өвчин тусч АНУ-д эмчлүүлж байгаа тул асарч байгаа тухай хэд хоногийн өмнө мэдээлсэн билээ.

Эх сурвалж GEREG.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0