21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ДЭЛХИЙН АВАРГА ЖҮДОЧ Д.СУМЪЯА ХУРИМАНДАA БЭЛДЭЖ БАЙНА

2018 оны 05 сарын 15 нд

    Дэлхийн аварга манай урдаа барьдаг жүдочдын нэг Д.Сумьяа хуримандаа бэлдээд завгүй байгаа гэнэ.

   Ирэх наймдугаар сарын билэгт сайн өдөр хуримаа хийхээр урьдчилсан тов гаргаад байгаа ажээ. Тэрбээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат жүдо бөхийн ОУХМ, аймгийн арслан Х.Цогтгэрэлийг насныхаа ханиар сонгосон гэдгийг спортод сонирхогчид андахгүй сайн мэднэ.
    Өнгөрсөн жилийн намар Д.Сумьяагийн ээж Дэлгэрмаа “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Охины гуйлга ирчихсэн. Өдрийн сайныг шинжиж байгаад нэг сайхан өдөр хуримыг нь хийнэ” гэж байсан бөгөөд тэр өдөр тун удахгүй болох нь. Ийнхүү спортын салбарт бас нэгэн хос гал голомтоо бадрааж байна. Хосууддаа аз жаргал хүсье.

  
 

 
 

 
 

 
 

 
 

 
 

 
 

 

ЭХ СУРВАЛЖ:PAPARATSI.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0