21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

“Амьдрал нулимсанд дургүй” киноны од тэнгэрт халилаа

2017 оны 06 сарын 17 нд

         

           Оросын ард түмний хайртай жүжигчин Алексей Баталов пүрэв гаригт таалал төгссөн байна. “Алексей Владимирович нойрсож байгаад таалал төгссөн. Орой нь унтахаар хэвтээд, өглөө сэрсэнгүй” хэмээн алдарт жүжигчний дотны анд Владимир Иванов өгүүлжээ.

           Алексей Баталов энэ оны нэгдүгээр сард ташааны ясаа хугалан эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд тавдугаар сард нөхөн сэргээх төвд шилжин эмчлүүлж байсан аж. Тэрээр 1928 оны 11-р сарын 20-нд Владимирт төрсөн бөгөөд 1950 онд МХАТ-ыг төгсөөд Зөвлөлтийн армийн театрт гурван жил ажилласан байна.

"Летят журавли"  1957 он.

          Хуучнаар Зөвлөлтийн үеийн олон кинонд тоглосныг бид сайн мэднэ. Ялангуяа “Летят журавли”, “Дама с собачкой”, “Москва слезам не верит” киногоор нь монголчууд түүнийг сайн санаж байгаа байх. “Москва слезам не верит” /Амьдрал нулимсанд дургүй/ киноны даруухан, мужик слесарь залууг бид сайн мэднэ.

"Москва слезам не верит"  слесарь залуу Георгий

ЗХУ-ын Ардын жүжигчин тэрбээр театр, кино урлагийн маш олон хүндтэй шагналуудын эзэн болж байсан билээ. Түүний гэгээн дүр кино урлагийн түүхнээ мөнхөд үлдэх нь дамжиггүй. Ум сайн амгалан болтугай. 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0