21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Хятадын хакерын бүлэг Монголын Засгийн газрын сайтад халдсаныг тогтоожээ

2018 оны 06 сарын 19 нд

     "“Kaspersky Lab”-ийн судалгааны шинэ тайланд БНХАУ-ын хакерын бүлэг манай улсын мэдээллийн санд өнгөрсөн жил халдсан тухай “Cyber-Scoop” сайт мэдээлжээ. Тус тайланд дурдсанаар, хакерууд “watering hole-style” буюу ажилтнуудын и-мэйл хаягаар дамжуулан Үндэсний мэдээллийн санд нэвтэрсэн аж. Энэхүү хакер ажиллагаа 2017 оны аравдугаар сараас эхэлснийг “Kaspersky lab” энэ оны гуравдугаар сард илрүүлжээ. Уг хакерын бүлэг Бээжинтэй нягт холбоотой хамтран ажилладаг гэх таамгийг дэвшүүлж байна.

      Манай мэдээллийн санд халдсан хакер бүлгийнхэн өнгөрсөн хугацаанд APT27, EmissaryPanda, IronPanda, LuckyMouse зэрэг нэрийг ашиглаж байжээ. Монгол цор ганц хохирогч бус, Төв Азийн олон орон тус хакерийн бүлгийн хохирогч болсон байх магадлалтай юм байна.

    APT27 өмнө нь биткойн олборлох зэрэг санхүүгийн гэмт хэргийг тагнадаг байсан ч Хятадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр улс орнуудын дотоод сүлжээнд нэвтрэн нууц мэдээлэл тандах зорилготой байх магадлалтай хэмээн таамаглаж байна.

         Kaspersky-гийн аюулгүй байдлын ахлах судлаач Дэнис Легеко “Хакерийн бүлэг бүхэл бүтэн улсын үндэсний мэдээллийн санд нэвтэрсэн нь маш аюултай. Хамгийн сонирхолтой хэсэг нь байны сонголт. Мэдээллийн сан мэдээллийн өгөгдлийн үнэт эх сурвалж” гэдгийг онцолжээ.

        Монгол болон БНХАУ түүхэндээ төвөгтэй харилцаатай байсан хэдий ч одоо бүс нутгийн чухал холбоотнууд юм. Монгол экспортын бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувь нь Хятад руу гаргадаг юм" хэмээн Gogo.mn сайт cyberscoop.com-оос эх сурвалжаа авч энэхүү мэдээллийг дамжуулсан байна.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0