21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

GREAT DANE буюу Герман Дог үүлдрийн ноход "цуглана"

2018 оны 10 сарын 16 нд

Дэлхий дээр 800 орчим үүлдрийн 400 гаруй сая ноход байдгаас Герман дог нохойг хаанаас нь ч харсан танимаар. Учир нь тэр бол том биетэй ч дэндүү нөхөрсөг гэр бүлийн гишүүн байдаг ажээ. Гайхалтай хүчирхэг, том биетэй, язгууртан мэт өө сэвгүй биеийн бүтэцтэй, ихэмсэг Герман дог нохойг бүх нохдын Апполо гэж нэрлэдэг байна.

Түүх сөхвөл... Зэрлэг гахай болон буга агнах зориулалттайгаар энэхүү үүлдрийн нохойг гаргаж авсан бөгөөд Герман улсад 1891 онд албан ёсоор Great dane үүлдрийг бүртгэжээ. Тэдний онцлог чанарыг хувиар илэрхийлбэл хүүхэдтэй хамт байх зан харилцаа нь 100%, бусад амьтадтай нийцэх байдал нь 97%, сургалт авах чадвар 94% байдаг бол нөхөрсөг, хамгаалалтын зантай энэхүү нохой харин ганцаараа байхыг тэвчдэггүй гэнэ.

Дэлхий дээрхи аврага том биетэй нохдоос хамгийн алдартай Герман дог нохой Монголд цөөн тоотой бий. Гэхдээ Герман дог сонирхогчид хэдийнээ нэгдэн, Монголын Герман дог эзэмшигчдийн клубийг үүсгэн байгуулжээ. Тус клуб байгуулагдаад 1 жил болж байгаа. Харин ирэх амралтын өдөр буюу 2018 оны 10-р сарын 20-нд Герман дог үүлдэрийн нохдыг эрүүл чийрэг, зөв боловсон тэжээх, хариуцлагатай зөв үржүүлэх, хүмүүст сурталчилан таниулах зорилготой нэгдсэн сургалтыг зохион байгуулахаар болсон  байна.

Түүнчлэн энэ үеэр цугларалтад ирсэн хүмүүс ОХУ-н Герман дог нохой дагнан судладаг судлаачдаас заавар зөвлөмж авч, мөн өөрсдийн мэдлэг мэдээллээ бусадтайгаа хуваалцах боломжтойн зэрэгцээ нохойн үзэсгэлэн тэмцээнд хэрхэн бэлдэж орох, гадаад орчинд хэрхэн зөв сургах талаар мэргэжлийн нохой хөтлөгчийн заавар зөвлөгөөг авах боломжтой ажээ.

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0