21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эзэд тодроно

2018 оны 12 сарын 19 нд

      1924 онд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны үндэс суурь тавигдаж, анхны даргаар нь их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам ажиллаж эхэлсэн түүхтэй.

     Тэр цагаас хойш Их жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, зохиолч С.Удвал нараас эхлээд орчин цагийн эмэгтэйчүүдийн байгууллагын өнгө төрийг тодорхойлж, манлайлан ажиллаж ирсэн үе үеийн удирдлагуудын хичээл зүтгэлээр 21-р зуунтай золгожээ.

      Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан энэ жил анх удаа нийгмийн салбар бүрт өөрийн эзэмшсэн мэргэжил, ажил үйлс, амжилт бүтээлээрээ олон нийтэд үлгэр дуурайл үзүүлдэг онцгой бүсгүйчүүдийг шалгаруулан “Алунгоо-2018” цомын эздээр шалгарсан шилдэг 13 бүсгүйг олон нийтэд танилцуулан алдаршуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 12-р сарын 20-ны өдрийн 18:00 цагт Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдана.

        Мөн энэ үеэр 93 жилийн түүхтэй МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД сэтгүүлийн албан ёсны нээлтийг хийнэ. Тус сэтгүүлийн анхны дугаар 1925 онд “Бүсгүйчүүдийн санал” нэртэйгээр хэвлэгдэж байсан бол, 2000 онд “Гоо марал” нэртэй гарч байсан түүхтэй. Ийнхүү 18 жил тасарсан “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл дахин уншигчдад хүрч эхэллээ.

Ю.Шүрэнцэцэг



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0