21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

МУГТ Г.Угалзцэцэг: Дахин дахин аварга болохыг хичээх болно

2018 оны 12 сарын 28 нд

       Дэлхийн дѳрвѳн удаагийн аварга, Ази тивийн гурван удаагийн аварга, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо, Champ фитнесс клубын тамирчин Г.Угалзцэцэгийг Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн зарлигаар өнөөдөр Гавьяат тамирчин цолоор шагналаа. 

Шагналыг Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулсан юм. 

Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгээс сэтгэгдлийг нь сонсоход: 

"Дөрвөн удаа дэлхийн аварга болоод энэ шагналыг авах үнэхээр нэр хүндийн хэрэг байлаа. Улам бүр хичээнэ. Дахин дахин аварга болохыг хичээх болно. Бүх монголчууддаа шиэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байгаарай гэж хүсэн ерөөе. Шинэ оны мэнд!" гэлээ. 

ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0