21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Г.Ариунбаатар эхний уралдаандаа түрүүллээ

2017 оны 06 сарын 17 нд

      

            BBC агентлаг жил бүр дэлхийн дуучинг тодруулах "Cardiff singer of world" уралдаан зохион байгуулдгийг Монголын үзэгчид хэдийнээ мэддэг болсон билээ. Өнгөрсөн жил Гавьяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдгүүдийн дунд алдраа дуудуулж, үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж байсан.

           Тэгвэл энэ жил Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, ДБЭТ-ын гоцлооч Б.Батжаргал нар дэлхийн шилдэг 20 дуучны нэгд зүй ёсоор багтаж, өчигдөр Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эхний уралдаандаа түрүүллээ. 

           Энэ сарын 11-18-нд болж буй Дэлхийн дуучин шалгаруулах уралдааны романс төрлийн шилдэг дуулаачаар тэрбээр тодорч, цомоо гардан авлаа.

            Тэрбээр "BBC Cardiff Singer of the World 2017 тэмцээний Романсын төрөлд Тэргүүн байр эзэллээ. Энэхүү финалыг би Б.Шарав багшийн "Монголын тал нутаг" дуугаар хаасан юм. Энэхүү дууны аялгууг шагшин магтаж, BBC телевизийн хөтлөгч сэтгэл нь хөдлөн нулимс дуслуулж байхыг харах сайхан байлаа. Маргааш сүүлийн Финалтай! Хичээнээ. Монгол сонгодог" хэмээн олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ үлдээж баяр бахдалаа хуваалцсан байлаа.

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0