21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

"HUMANS IN SWEDEN BY SLAVA" МАРГААШ ТАНЫ ГАРТ

2019 оны 01 сарын 16 нд

МҮОНРТ-ийн Шведийн Хаант Улсын Стокхолм дахь сурвалжлагч, Слава фото студийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч, гэрэл зурагчин Р.Хишиг-Алдар Slava Aldersson "Humans in Sweden by Slava" нэртэй гэрэл зургийн цуглуулга номоо хэвлүүлжээ.

Энэ номонд Монгол, Швед иргэдийн хөрөг болон Шведийн хот, суурин газар, байгаль, цаг уурын онцлогийг харуулсан 900 гаруй зураг багтсан байна.

Мөн Швед улсын байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газрын мэдээлэл, тус улсын нэрийн хуудас болсон алдартай хүмүүс, компани, аж ахуйн нэгжийн мэдээллийг оруулжээ.

"Humans in Sweden by Slava" гэрэл зургийн цуглуулга номын нээлт энэ сарын 16-ны 14:00 цагт Монголын Театрын музейд болох юм. Гэрэл зураг, хөрөг сонирхогч хэн бүхнийг урьж байна.

AYANGA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0