21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Дуурийн дуучин Э.Анхбаяр Монгол Улсын Соёлын элч боллоо

2019 оны 05 сарын 03 нд

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Анхбаярт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулан өгөв.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын  гоцлол дуучин Э.Анхбаяр нь 2018 онд Оросын нэрт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит уралдаанд тэргүүн байр, 2017 онд Австрийн нэрт дуурийн дуулаач Отто Эдельманы нэрэмжит олон улсын дуурийн дулаачдын уралдаанд 40 орны 230 дуучнаас II байр, 2017 онд Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан Елена Обрасцовагийн нэрэмжит дуурийн дуулаачдын дэлхийн аврага шалгаруулах тэмцээний дэд байр эзэлж байсан юм.

Э.Анхбаяр нь Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсыг, монголын соёл, урлагийг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах,  хөгжүүлэх чиглэлээр ажиллана.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0