21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Японы эзэн хааны цуваа түргэний машинд зам тавьж өгчээ

2019 оны 06 сарын 05 нд

Японы эзэн хааны цуваа түргэний машинд зам тавьж өгчээ

     Япончууд бол ёс суртахуунаараа дэлхийд гайхагддаг хүмүүс. Үүнийг нотолсон үйл явдал саяхан болжээ. Япон орон даяар байгаль эхээ хайрлах,мод зүлэг тарих хөдөлгөөн үүсгээд 70 жил болж байгаа аж. Энэ бол жил бүр албан ёсоор олон нийт гар бие оролцдог тэмдэглэлт үйл явдал.

     Энэхүү үйл ажиллагааны хүрээнд өнгөрсөн Ням гаригт /2019.06.02/ Айчи аймгийн Айчи хотын ой модтой томоохон цэцэрлэгт хүрээлэнд болсон арга хэмжээнд эзэн хаан Нарухито оролцжээ.

     Эзэн хааны машины цуваа явж байх үед нэгэн түргэний тэрэг дохиогоо хангинуулан орж иржээ. Гайхалтай нь эзэн хааны цуваа түр зогсон түргэний тэргэнд зам тавьж өгсөн нь маш олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн аж.  Хэдий эзэн хаан ч гэсэн хэн нэгний амь насыг эн тэргүүнд тавьж, бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлсэн Японы эзэн хааны талаар мэдээлэл цахим сүлжээнд идэвхтэй түгж байна.

Эх сурвалж: dorian.en-grey.com

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0