21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Хөх хот дахь Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татлаа

2019 оны 06 сарын 28 нд

ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа

      Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах шийдвэрийг өнөөдөр /2019.06.28/-ийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэлээ. Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татлаа. 2016 оны 1-р сард Засгийн газрын тогтоолоор тус албан тушаалд томилогдсон Д. Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлсэн. Монгол улсын нэр хүндийг унагаж, суугаа орныхоо хууль, тогтоомжийг зөрчсөнд ийнхүү хариуцлага тооцож эргүүлэн татлаа. Ерөнхий сайд энэ мэт улсын нэр хүнд унагаж буй дипломат зарим албан хаагчдад хариуцлага тооцох тухай саналыг ЗГ-ын хуралд яаралтай оруулж ирэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт үүрэг болголоо.

      Д.Мөнх-эрдэнэ нь Хөх хот дахь Ерөнхий консулаар таван жил ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд түүний талаар таагүй мэдээлэл их гарах болсон. Тодруулбал,  Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зарж БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын анхааралд өртсөн гэх мэдээлэл бий.

       ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг юм байна. Гэвч Д.Мөнх-Эрдэнэ энэ эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа хятад иргэдэд борлуулсан аж. Түүний энэ үйлдэл 2016 оноос эхлэлтэй бөгөөд одоогоор түүнийг Хятад улсын хууль хяналтын байгууллага шалгаж байгаа аж.  Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Хэрвээ бид консулаа татчихвал Хятадын талд буруу  ойлголт өгч,  автомашины наймаанд нь монголын төр оролцоотой мэт ойлголт төрүүлнэ. Тэгэхээр Хятадын тал шалгаж дууссаны дараа бид хариуцлага тооцно" гэж мэдэгдэж байсан юм.

Ш.ЧИМЭГ

Эх сурвалж: NEWS.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0