21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

20 улс, 20 содон баримт

2017 оны 06 сарын 18 нд

1. Дэлхийд хамгийн их хоригдолтой улс бол АНУ. Энэ улсад дэлхийн бүх хүн амын 5 хувь, харин бүх хоригдлын 25 хувь нь амьдардаг байна. Тус улс 2.2 сая хоригдолтой. Хоёрдугаар байрт эрүүгийн хууль хамгийн чангатай ОХУ 1.5 сая хоригдолтогоор бичигджээ. Хойд хөрш сэжигтнийг буруугүйг тогтоох, цагаатгах тогтоолыг хамгийн бага гаргадаг гэдгээрээ дэлхийн улсуудыг манлайлдаг байна. Гуравдугаар байрт 870 000 хоригдолтой БНХАУ оржээ.

20 улс, 20 содон баримт

Хамгийн тарган иргэдтэй улс бол Науру. Энэ улсын иргэдийн 95 хувь нь илүүдэл жинтэй байдаг аж. Үүний шалтгааныг эрдэмтэд судлаад ердөө л их идэж, бага хөдөлдөгт байна гэж тогтоожээ.

20 улс, 20 содон баримт

Удахгүй живж алга болох хамгийн их магадлалтай улс бол Мальдив юм байна. Мальдивийн арлууд жилд хэдэн арван метр 2 талбайгаа усанд живүүлж байгаа ажээ.    

20 улс, 20 содон баримт

Хамгийн их цагийн бүстэй улс бол бид бүхний боддог шиг АНУ, ОХУ биш харин манайхаас гурав дахин бага нутаг дэвсгэртэй франц гэнэ. Тус улс далай дах эзэмшлээ оруулаад 12 цагийн бүстэй ажээ. АНУ 11, ОХУ 9 цагийн бүстэйгээр удаалж байна.

20 улс, 20 содон баримт

Үнэт эрдэнэ болох сувдаар замаа бүрдэг улс дэлхий дээр ганцхан байдаг байна. Гуам хэмээх жижиг улсад байгалийн элс байдаггүй тул сувд нефть ашиглан асфальт хийдэг ажээ.

20 улс, 20 содон баримт

Дэлхий дээр хамгийн их нууртай улс бол Канад улс юм. Дэлхийн бүх нуурын 60 хувь нь ганц тус улсад байдаг ажээ. Канадад 3 000 000 гаруй нуур байдаг бөгөөд газар нутгийнх нв 9 хувийг эзэлдэг байна.

20 улс, 20 содон баримт

Хамгийн их хуурайшилттай улс бол Ливи. Тус улсын 99 хувь нь говь цөл, хээрийн бүсэд оршдог бөгөөд зарим нутагт арван жилийн турш бороо орхгүй байх нь энгийн үзэгдэл гэнэ.

20 улс, 20 содон баримт

Хар тамхины үндсэн түүхий эд болох опиум тариалалтаараа Афганистан дэлхийд тэргүүлдэг. Дэлхий дээр тариалж байгаа бүх опиумын 95 хувь нь тус улсад тариалагддаг ажээ.

20 улс, 20 содон баримт

Хүчилтөрөгч ялагруулалтаараа ОХУ дэлхийд тэргүүлдэг байна.Сибирт дэлхийн бүх шилмүүст ойн 95 хувь нь ургадаг бөгөөд агаарын бохирдлыг бууруулахад хамгийн их үүрэг гүйцэтгэдэг байна.

20 улс, 20 содон баримт

Дэлхий дээр хамгийн бага ойтой улс бол Гаити аж. Уг нь ой байсан ч бүгдийг нь хяргаад дуусгачихжээ.

20 улс, 20 содон баримт

Хамгийн эвгүй улс бол Сомали. Тус улсад үргэлж дайн байлдаан болж, төрийн эрх нэг хүчнээс нөгөө хүчний гарт шилждэг байна. Тэгсэн атлаа иргэдэд нь хоол унд ч хүрэлцдэггүй ядуу ажээ.

20 улс, 20 содон баримт

Хамгийн өндөр боловсролтой улс бол Канад. Тус улсын иргэдийн 50 хувь нь дунд болон дээд боловсролтой аж. Израиль 45, Япон 44 хувиар удаалжээ.

20 улс, 20 содон баримт

Дэлхийн хамгийн том хот улс бол Сингапур.

20 улс, 20 содон баримт

Хамгийн олон хэлээр ярьдаг улс нь Папуа Шинэ Гвиней. Тус улсын албан ёсны хэл нь англи гэж тооцогддог энэ үнэн хэрэгтээ цэвэр бэлгэдлийн чанартай бөгөөд хүн амын 2 хувь нь л англиар олйголцдог аж. Амьдрал дээр тус улсын иргэд 820 өөр хэлээр харилцдаг нь дэлхийн бүх хэлний 12 хувь юм.

20 улс, 20 содон баримт

Хүн амын тоонд нь харьцуулахад хамгийн их хоньтой улс бол Фолклендийн арал. Тус арал 3000 хүн амтай, 500 000 хоньтой гэнэ.

20 улс, 20 содон баримт

Дэлхий дээр хүн ам нь хамгийн таруу суурьшсан орноор Монгол тодорчээ. Манай улсын 1.4 км2 талбайд дөрвөн хүн ноогддог аж. Тэгэхэд Хонконгийн Монг Кок дүүрэгт 1.5 км2 талбайд 340 000 хүн ам суудаг ажээ.

20 улс, 20 содон баримт

Хамгийн их танктай улс нь ОХУ. Тус улсын зэвсэгт хүчин 21 000 танктай. Хоёрдугаарт АНУ 16 000 танкаар оржээ.

20 улс, 20 содон баримт

Дэлхий дээр хамгийн залуу оршин суугчидтай улс бол Нигер юм. Тус улсын иргэдийн дундаж нас 15 байдаг аж. Газар нутгийн 80 хувь нь тариа тарих боломжгүй хуурай элсэн цөл учир энд хүүхэд хийхээс өөр ажил үлдээгүй ажээ.

20 улс, 20 содон баримт

Гадаад хамгийн их иргэнтэй улс бол Мали. Тус улсын хүн амын талаас илүү хувь нь өөр улсад амьдардаг аж.

20 улс, 20 содон баримт

Байгаль цаг уур, ёс заншил, хэл соёл, арьсны өнгө гээд маш олон янзын ард түмэн зэрэгцэн оршдог улс бол Энэтхэг ажээ. 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 1
Ц.Янжин, Солонгот Балдан Лёня, Б.Уянга, Л.Ганчимэг, Ж.Есөн-Эрдэнэ 
/ 2017-06-19 14:23:15 /
Танай АЯНГА сайт шиг ийм гшайхашигтай зуралаачдын мэдээллийг өргөн олондоо хүртээж байсан телевиз, сайтууд урьд өмөнө нь байгаагүй.Танай сэтгүүлчид зураглаачдын хамт олонд уран бүтээл, ур чадаварын улам их амжилт хүсаж баяр хүргэе.