21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Коронавирусийн улмаас өдөрт АНУ-д 1500, дэлхийд 5000 хүн нас барлаа

2020 оны 04 сарын 14 нд

Коронавируст халдварын улмаас нэг өдрийн дотор АНУ-д 1505 хүн, дэлхий даяар 5391 хүн нас барлаа. Мөн дэлхийд 70'915 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 1'923'280, нас барагсдын тоо 119'587 болоод байна. 

БНХАУ-д 108 шинэ тохиолдол илэрсэн нь сүүлийн долоо хоногт байгаагүй их тоо болсон бол АНУ-ын Нью Йорк мужид нас барагсдын тоо 10 мянга давжээ. Итали, Испани, Францад халдварын шинэ тохиолдлын тоо буурч байна. Харин эсрэгээр ОХУ-д 2889 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсын хувьд хамгийн их тоо боллоо.

Одоогийн байдлаар 443'883 хүн эдгэснээр идэвхтэй тохиолдол 1'359'810 болоод буй ба үүнээс 51'748 хүний бие хүнд байгаа юм.

Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:

  1. АНУ - 26'077 /Нийт 586'377/
  2. Их Британи - 4342 /Нийт 88'621/
  3. Франц - 4188 /Нийт 136'779/
  4. Турк - 4093 /Нийт 61'049/
  5. Испани - 3268 /Нийт 170'099/
  6. Итали - 3153 /Нийт 159'516/
  7. ОХУ - 2558 /Нийт 18'328 /

Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

  1. АНУ - 1505 /Нийт 23'610/
  2. Их Британи - 717 /Нийт 11'329/
  3. Франц - 574 /Нийт 14'967/
  4. Итали - 566 /Нийт 20'465/
  5. Испани - 574 /Нийт 17'756/
  6. Бельги - 303 /Нийт 3903/

Хамгийн олон хүн эдгээд буй улсууд:

  1. Хятад - 77'663
  2. Испани - 64'727
  3. Герман - 64'300
  4. Иран - 45'983
  5. АНУ - 36'218
  6. Итали - 35'435

Нэг сая хүнд ногдох халдвар авагсдын тоо хамгийн их улсууд:

  1. Сан Марино - 10'934 /Италийн хойд хэсэгт байрлах Сан Марино хот улсын нийт хүн амын тоо 33'931 бөгөөд одоогоор 356 хүн халдвар авснаас 35 нь нас бараад байна/
  2. Ватикан - 9988 /Италийн Ром хотын голд байрлах Ватикан хот улсын нийт хүн амын тоо 801 бөгөөд одоогоор 8 хүн халдвар аваад буй/
  3. Андорра - 8361
  4. Люксембург - 5259
  5. Исланд - 5014

Нэг сая хүнд ногдох нас барагсдын тоо хамгийн их улсууд:

  1. Сан Марино - 1061
  2. Испани - 380
  3. Андорра - 375 /Франц Испани улсуудын хил дагуу байрлах Андоррагийн вант улсын нийт хүн амын тоо 77 мянга орчим бөгөөд одоогоор 601 хүн халдварлаж 26 хүн нас бараад буй/
  4. Итали - 338
  5. Бельги - 337

Эх сурвалж: Worldometers.info, gogo.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 1
Пиздаа 
/ 2020-04-15 14:33:15 /
Питаивэ