21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Коронавирусийн халдвар авсан 106 настай эмэгтэй эдгэжээ

2020 оны 04 сарын 17 нд

Коронавирусийн халдвар авсан 106 настай эмэгтэй Конни Титчен эдгэрч эмнэлгээс гарснаар коронавирусийг ялсан Их Британийн хамгийн ахмад настан боллоо.

Бирмингем хотын эмнэлэгт хэвтэж байсан түүний коронавирусийн шинжилгээ эерэг гарснаас хойш гурван долоо хоноод байсан аж. 1913 онд төрж хоёр дайныг үзсэн Титчен "Би вирусийг даван туулж чадсандаа их азтай санагдаж байна" гэсэн ба гэр бүлтэйгээ уулзахыг хүлээж тэсэхгүй нь хэмээжээ. 

Түүнийг эмчилж байсан сувилагч Келли Смит "Конниг эдгэрснийг харах үнэхээр гайхалтай байна. Бид түүнийг эмчилж, эдгээхийн төлөө бүхий л зүйлээ дайчилсан. Өвчтөн маань эдгэн гарч байгаа сайхан юм" гэв. 

Коронавирусийн халдвар одоогоор дэлхийн 2'185'938 хүнд халдварлаж, 146'969 хүний амийг авч одсон ба 553'323 хүн эдгээд байна.

Эх сурвалж: CNN, www.GOGO.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0