21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Ирэх даваа гарагт 20 мянган ажлын байрны бүртгэл эхэлнэ

2017 оны 06 сарын 18 нд

             Ажилгүйдэл өнөөдрийн тулгамдсан асуудлын нэг. Гэхдээ ажлын байр бол бий. Гагцхүү шалгуур босго өндөртэй байж мэднэ. Өнгөрсөн хавар төв талбай дээр Нийслэлээс ажлын байрны бүртгэл зуучлалын өдөрлөг зохион байгуулах үеэр Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Х.Ганбаатар “Энэ зун гэхэд 20 мянган ажлын байр шинээр бий болно. Энд гадаадаас авах мэргэжилтэй ажилчдын тоо огт ороогүй бөгөөд зөвхөн монголчууддаа зориулсан ажлын байр” гэдгийг тодотгож байсан.

           Тэгвэл энэ 20 мянган ажлын байрны бүртгэл ирэх даваа, мягмар гарагт төв талбай дээр явагдах гэж байна.  Ажил идэвхтэй эрж хайж байгаа хүмүүст энэ бол сайхан боломж.

          Засгийн газрын яамд, агентлагуудын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж буй.  Энэ хүрээнд  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болн түүний харкяа газруудын нээлттэй өдөрлөг энэ сарын 19-20-ны өдлүүдэд болох юм.  Тус яамны нээлттэй хаалганы өдөрлөг зөвхөн нийслэлд бус мөн 21 аймагт болох аж.

          Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэд элэгний С вирусийн талаарх мэдээлэл, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлогоо, шинжилгээний зардалд хөнгөлөлт үзүүлэх талаар мэдээлэл авах боломжтой.

          Мөн хөдөлмөрийн бирж ажиллаж, 20 мянган ажлын байранд бүртгэх, Эрүүл мэнд, даатгалын сангийн мэдээлэл болон үзлэг оношлогоо, хүүхдийн зуслан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэдээлэл зэргийг нэг дороос авах боломжтой юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0