21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ АЛБАН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДЫГ ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРУУЛАХ АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА

2021 оны 03 сарын 10 нд

2021 оны 2-р сарын 23-ны өдөр Короновируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг Монгол улс албан ёсоор эх орондоо хэрэглэж эхэлсэн.

Баянгол дүүрэгт 2021-03-09-ний байдлаар вакцинжуулалтын ажил хуваарийн дагуу хэвийн үргэлжилж, 50 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилтнууд дөрвөн цэг дээр ажилласан байна.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Ахмадын салбар эмнэлэг, Хүүхдийн салбар эмнэлэгт вакцинжуулалтын хоёр байнгын цэг, “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д байршсан явуулын цэгүүдэд өчигдөр өдрийн 18:00 цагийн байдлаар нийт 1700 ажилтан вакцинжуулалтад хамрагджээ.

Цэгүүд өдөр бүр 09:00-19:00 цагт ажиллана. /Бямба, Ням гарагуудад ажиллана/

Албан байгууллагын ажилтнууд нэгдсэн зохион байгуулалттайгаар хуваарьт өдөр, хуваарьт цагтаа вакциндаа хамрагдаж иргэний үүргээ биелүүлж, хамтран ажиллахыг уриалж байна.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0