21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Хоолны газрууд 22:00 цагаас хойш ажиллахгүй

2021 оны 09 сарын 28 нд

Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналын дагуу УОК хуралдаж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байх шийдвэрийг гаргажээ. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн коронавируст халдварын оргил үеийн хугацаанд битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар шийдвэрлэлээ"гэж энэ талаар мэдээлсэн юм.

Энэхүү шийдвэр аравдугаар сарын 1-нээс буюу энэ долоо хоногийн сүүлээр хэрэгжиж эхлэх юм. Шийдвэрийн үйлчлэх хугацаа аравдугаар сарын 1-нд эхлэх юм байна.  Эрүүл мэндийн яамнаас уг саналыг гаргаснаа өмнө мэдэгдэж байв. Ингэснээр халдварын тархалтыг 20 хувиар бууруулах тооцоололтой байгаа юм.

Түүнчлэн аравдугаар сарын 1-нээс хатуу хөл хорио тогтооно ташаа мэдээлэл гарч байгаа тул худал мэдээлэл автахгүй байхыг УОК-оос зөвлөлөө.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0