21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН НАМНАНСҮРЭНГИЙН СЭРЖМЯТАВ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2022 оны 05 сарын 15 нд

“Эрхлэхийн заяатай хорвоо”, “Газрын цэнхэр нүдэн”, “Цээжинд нуугдсан хайр” зэрэг ард олны сэтгэлд хоногшсон олон сайхан дууг мэргэжлийн ур чадвар, нарийн нандин мэдрэмжээрээ амилуулан дуулсан Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Намнансүрэнгийн Сэржмятав эх орондоо иржээ.

Тэрээр 2008 оноос БНСУ-д суралцахын зэрэгцээ, тус улсын ардын урлагийг судлах, суралцах, хоёр орны урлаг соёлын харилцаанд тодорхой хувь нэмэр оруулахаар ажиллах болсон.

Энэ удаа эх орноо зорин ирсэн гол ажил нь “Эх үрсийн баяр”-ыг угтаж 5 дугаар сарын 27-ны 19:00 цагт Улаанбаатар паласын концертын их танхимд “ТЭНГЭР ТАМГАТАЙ АЯЛГУУ” концертоор үзэгч олонд “тайлан” тавихаар төлөвлөсөн байна.

БНСУ-аас тус улсын Ерөнхийлөгчийн шагналт Ардын дуучин KIM MI NA, Тэжон хотын Урлаг, Бүжгийн зөвлөлийн гишүүн, бүжигчин KIM HAN DEUG нарын мэргэжлийн урлагийн нэр хүндтэй төлөөлөгчид уригдан ирж, тоглолтод оролцох ажээ.

Түүнчлэн эрхэм дуучин Н.Сэржмятав болоод хүндэт зочдыг БНСУ-ын ЭСЯ, Монгол Улсын Соёлын яам дэмжин, хоёр орны соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0