21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖЭЭР 16 ТОНН НООЛУУР АРИЛЖААЛАВ

2017 оны 06 сарын 18 нд

            Хөдөө аж ахуйн бирж /ХААБ/-д өнгөрсөн пүрэв гарагт 16 тонн боловсруулаагүй цайвар ноолуурыг нэг кг тутмыг нь 65 мянга 900 төгрөгөөр арилжаалжээ. Ханшийн хувьд буурсан байна.

            Энэ оны I улиралд бирж нийт 163.6 тонн ноолуурыг 13.8 тэрбум төгрөгөөр арилжаалжээ. Ирэх оноос Хөдөө аж ахуйн бирж нь  урьдчилсан форвард арилжааг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

            Экспортлох ноолуур, ноолууран бүтээгдэхүүний түүхий эдийг заавал ХААБ-ээр арилжаалахыг шаарддаг хуулийн зохицуулалтын дагуу голчлон экспортлогч компаниуд тус биржийн үйл ажиллагаанд оролцдог байна.

ЭХ СУРВАЛЖ: https://www.news.mn/?id=3099



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0