21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Оросын шинэ зэвсэг өрсөлдөгчдөө гайхшруулсан байна

2017 оны 06 сарын 18 нд

            АНУ-ын пуужин бүтээгчид яаралтай даалгавар хүлээн авчээ. Оросын дуунаас хурдан “Циркон” пуужингийн нислэгийг зогсоох арга техник олохыг тэдэнд тушаасан байна.

            АНУ батлан хамгаалах салбартаа зориулж нэг жилд 600 тэрбум доллар зарцуулдаг бөгөөд үүний нэлээд хэсэг нь дэлхийн хамгийн үнэтэй 19 нисэх онгоц тээвэрлэгчийг засч сэлбэх үйлчилгээнд зориулагддаг аж. Гэвч эдгээр хөвөгч нисэх буудал-цайзууд мөдхөн хоцрогдсон “төмрийн хаягдал” болж магадгүй нь.

            Учир нь, өөрийгөө тойруулан плазм үүл үүсгэнгээ, дууны хурднаас зургаа дахин илүү буюу нэг цагт 4600 миль хурдтай нисдэг “Циркон” пуужингууд 2018 онд ОХУ-ын зэвсэглэлд нэмэгдэх юм байна. Тэдний эхний хэсэг “Петр Великий” пуужин тээвэрлэгч дээр байрших бөгөөд усан доогуур шумбагч хөлгүүд болон эргийн цогцолборуудыг түүгээр тоноглох гэнэ.

            АНУ, Их Британи зэрэг орнууд үүнтэй холбоотойгоор том асуудалтай тулгараад байгаа бололтой. Тэдний пуужин олзлох хэрэгслүүд, тэр ч бүү хэл, хамгийн сүүлд зохиогдсон төхөөрөмжүүд нь ч Оросын энэхүү пуужинг зогсоож чадахгүй гэнэ. Тиймээс дуунаас хурдан “Циркон”-ууд ойрын хэсэг хугацаанд л лав хэнд ч дийлдэшгүй агуу зэвсэг хэвээр байх аж. 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0