21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ХОЙД СОЛОНГОСТ ХОРИГДОЖ БАЙСАН АНУ-ЫН ОЮУТАН НУТАГТАА ОЧООД НАС БАРЖЭЭ

2017 оны 06 сарын 20 нд

                Хойд Солонгосын шоронд 17 сар хоригдсоны эцэст долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө төрөлх гэртээ эргэж ирсэн Америк оюутан Отто Уормбер нас барсныг Даваа гарагт гэр бүлийнхэн нь мэдээлжээ.Тэрээр орон нутгийн цагаар 14:20 цагт Цинциннатигийн эмнэлэгт амьсгал хураасан байна. 2016 оны гуравдугаар сард хөдөлмөрийн чанга дэглэмтэй хорих ангид 15 жил хоригдох ял авсныхаа дараа 22 настай Уормбер ухаан алдаад дахин сэргээгүй гэгдэж байгаа.

             Түүнийг зочид буудлаасаа үзэл суртлын зурагт хуудас хулгайлах гэсэн хэмээн буруутгаж байв. Пёньян түүнийг хоолны хордлого туссаны дараа нойрсуулах эм өгсөн гэж тайлбарлаж байгаа ч ар гэрийнхэн нь итгэхгүй байгаа гэнэ. Отто Уормберийг гэртээ ирсний дараа үзсэн эмч нар түүнд хордлогын шинж тэмдэг байхгүй байгааг баталсан байна.Америкийн тал нууц дипломат сувгуудыг ашиглан хэлэлцээр хийж, эцэст нь тусгай элч Жозеф Юн Пёньянд очсоноор Уормберийг “хүмүүнлэг ёсны” үндэслэлээр суллуулсан юм.Одоо Хойд Солонгост Америкийн гурван иргэн хоригдож байгаа нь Тони Ким, Ким Дон Чул, Ким Хак Сон нарын солонгос гаралтай иргэд байна.

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0