Колумб улсад Голландын хоёр сэтгүүлчийг хулгайлжээ
“Сураггүй бологсод” нэвтрүүлгийг бэлтгэдэг Голландын хоёр сэтгүүлчийг Колумб улсад хулгайлжээ. Энэ тухай мягмар гарагт Голландын телевиз, радиогийн корпораци мэдээллээ.
Тус телевизийн мэдээлснээр, 62 настай сурвалжлагч Дерке Болте, 58 настай зураглаач Еугенио Фоллендер хоёрыг үл мэдэх этгээдүүд хулгайлсан аж. Колумбын Зэвсэгт хүчний төлөөлөгч хэлэхдээ, сэтгүүлчдийг хулгайлсан хэргийн хариуцлагыг “Үндэсний чөлөөлөх арми” хөдөлгөөн хариуцна гэжээ. Уг хэрэг явдал тус улсын хойд нутаг дахь, Венесуэльтэй залгаа хил орчмын Эль-Тарра мужид болсон ба энэ мужид босогчдын бүлэглэлүүд үйл ажиллагаагаа явуулдаг ба янз бүрийн хууль бус үйл ажиллагаа, түүний дотор хар тамхины наймаа газар авчээ.
“Тус бүс нутаг руу барьцааны хүмүүсийг суллах чиглэлээр мэргэшсэн Колумбын армийн тусгай ангийг илгээсэн. Колумбын эрх баригчид хоёр сэтгүүлчийг нэн даруй суллахыг шаарджээ” гэж Голландын телевиз мэдээлсэн байна.
Голландын ГХЯ сэтгүүлчид хулгайлагдсан болохыг нотлоод, сэтгүүлчдийг суллах талаар боломжит бүх арга хэмжээг авч байгаа гэлээ.
“Сураггүй бологсод” телевизийн нэвтрүүлэг нь олон жил уулзаж чадалгүй холбоо тасарсан ахан дүүсийг хооронд нь уулзуулдаг ба барьцаалагдсан хоёр сэтгүүлч Колумбад голландчуудын өргөж авсан хүний эхийг нь хайж явжээ.
Эх сурвалж: power.mn