21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ФОТО: Ле Буржед агаар-сансрын техникийн үзэсгэлэн үргэлжилж байна

2017 оны 06 сарын 21 нд

           Францын Ле Бурже хотод Олон улсын агаар-сансрын техникийн “Salon du Bourget” үзэсгэлэн үргэжилж байгаа талаар “The Huffington Post” -д мэдээлжээ. Энэ жил 52 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн зургадугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм байна. “Salon du Bourget” үзэсгэлэнд 47 орон оролцож буй бөгөөд 27 павильонд 2370 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж байгаа аж. 

            Үзэсгэлэнгийн нээлтэд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон оролцжээ. Мөн тус үзэсгэлэнг Францын сайд нар болон нөлөө бүхий улс төрчид үзэж буй юм байна. Зохион байгуулагчид “Salon du Bourget” үзэсгэлэнг ажлын өдрүүдэд нийт 150 мянган хүн үзнэ гэж тооцоолжээ. Үзэсгэлэнгийн нийт талбай 324000 м2 бөгөөд хөлбөмбөгийн 46 талбайтай тэнцэж байгаа аж. Ле Буржегийн үзэсгэлэнд хамгийн том талбайг Францын үзмэрүүд эзэлж, АНУ, Итали, Герман, Их Британийн үзмэрүүд давамгайлж буй юм байна.

           Энэхүү үзэсгэлэнд “Airbus” концерн 350 хүртэл зорчигчийг буулгүйгээр 14 500 км зайд тээвэрлэх чадвартай, өргөн их биетэй, алсын зайд нислэг үйлддэг А350-1000 онгоцоо дэлгэжээ. “Airbus”-ын өрсөлдөгч болох Америкийн ”Boeing” компани шинэ загварын B737 MAX 9 болон B737 MAX 10 агаарын хөлгүүдээ танилцуулж буй юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

А350-1000

fr

A321 neo

fr

Boeing 787-10

fr

KC-390

fr

F 35

fr

Rafale

fr

Kawasaki P-1

fr

Antonov 132D

fr

ЭХ СУРВАЛЖ: http://medee.mn/main.php?eid=94172



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0