21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Үйлдвэрлэл, технологийн гурван парк байгуулна

2017 оны 06 сарын 21 нд

           Засгийн газрын  2017 оны  06 дугаар сарын 20 өдрийн хуралдааны 178 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналын дагуу үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг  олголоо.

           Тодруулбал “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ, “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ болон “Эрдэнэ хүнс-САМО” ХХК-д тус тус 4 жилийн хугацаагаар олголоо. Уг тогтоолоор Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх, паркийн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд зохих дэмжлэг үзүүлж  ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 1
asd 
/ 2017-06-21 22:21:26 /
asdas